“Хаш чулуун” саунд нас барсан гэх эр элэгний өвчтэй байжээ
Нийслэлийн Баянгол дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаш чулуун” саунд үйлчлүүлж байсан иргэн архи согтууруулах ундаа хэрэглэн тэндээ хэд хоносны эцэст нас баржээ гэх мэдээллийн дагуу бид ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодрууллаа.
Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн шуурхай албанынхан 2014 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр “Хаш чулуун” саунд үйлчлүүлж байсан хүний бие муудаж, Эрүүл мэндийн VI төвд ирээд нас барлаа гэх дуудлага мэдээллийг хүлээн авчээ.
Уг мэдээллийн дагуу шалгахад 42 настай, иргэн О нь тус сауны газар үйлчлүүлж байхдаа бие нь муудсан бөгөөд яаралтай түргэн тусламж 103-т дуудлага өгч түргэний машинаар Эрүүл мэндийн VI төвд хүргэгдсэн байна. Иргэн О-гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр цусанд нь этилийн спирт илрээгүй, элэгний хатуурал өвчний хүндрэлийн улмаас нас барсан нь тогтоогдсон байна.
Б.БУРМАА
medee.mn
URL: