Хамтын тэтгэвэр авах эрх үүсэх хүмүүсийн судалгааг авна
УИХ дахь МАН-ын бүлгээс Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасанд зарим нэг нарийвчилсан судалгаа ирүүлэх хүсэлт хүргүүлэв.
Хүсэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа явуулсан бөгөөд энэ хууль баталсан тохиолдолд хамтын тэтгэвэр авах эрх үүсэх хүмүүсийн тоо, авах тэтгэврийн хэмжээ, тэтгэвэр тогтоолгосноос хойш эхнэр, нөхрийн аль нэг нь нас барсны улмаас ганц бие амьдарч байгаа хүний тоо, авч байгаа тэтгэврийн хэмжээ зэрэг мэдээллийг тодруулахыг хүссэн байна.
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлд 10 ба түүнээс дээш жил хамт амьдарч, 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа эхнэр, нөхрийн аль нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн хүн нь нөхөр буюу эхнэрийнхээ амьд сэрүүн байх хугацаанд авч байсан тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авахаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлд тусгаад байгаа юм.
URL: