Мэсний шархтай хоёр цогцос олджээ
Сүүлийн үед гэмт хэргийн гарч байгаа хэргүүд нилээдгүй хэрцгий төвшинд хүрсэн гэж хэлж болно. Учир нь өчигдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд цээжиндээ мэсний шархтай хүн байна гэсэн мэдээлэл шуурхай бүлэгт ирсэн байна. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиж шалгахад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд оршин суух 40 настай эрэгтэй Н гэгч нь цээжиндээ мэсний шархтай нас барсан байжээ.
Хэргийг түргэн шуурхай шалгаад энэхүү гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 55 настай эрэгтэй Н гэгчийг холбогдуулан шалгаж байгаа гэнэ.
Мөн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд нас барсан хүн байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагынхан очиж шалгасан байна. Шалгалтаар хүзүүндээ мэсний шархтай цогцос олджээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд оршин суух 28 настай эрэгтэй А гэгч нь мэсний шархтай нас барсан байжээ.
Уг хэргийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулж Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух 51 настай эрэгтэй М-ийг сэжигтнээр баривчилсан байна. Энэ мэт мэсээр үйлдэгдсэн гэмт хэргүүдийн ихэнх нь архи согтууруулах ундаатай шууд холбоотой байдаг байна. Тиймээс иргэдийг архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.
Ч.Мөнхбат
URL: