Хар тугалга, мөнгө хэрэглэсэн Говь-Алтайд эрүүл хүн гэж байхгүй болох нь

thumb1311842012Говь-Алтай аймгийн Чандмань, Эрдэнэ, Цогт, Цээл, Бугат, Дарви, Алтай, Есөнбулаг сумын төвийн худгийн усны мөнгөний агууламж хэт өндөр буюу 17-142 дахин их агууламжтай байгаа нь тогтоогджээ.

Мөн Тайшир, Есөнбулаг сумын төвийн ундны усан дахь төмрийн агууламж стандарт үзүүлэлтээс хэт өндөр усыг хүн ам хэрэглэж байгаан дээр Шарга (0.37 мг/л), Бигэр (0.14 мг/л), Чандмань (0.09 мг/л), Эрдэнэ (0.08 мг/л) сумын худгийн усанд дахь хар тугалганы хэмжээ шаардлага хангахгүй гэдгийг мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан шалгалтаар тогтоожээ.

Усны асуудалтай холбоотойгоор тус аймгийн төв Есөнбулаг сум, Алтай хотод өвчлөл илүүтэй байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын ачаалал ихсэж, нялхас өтгөсийн эрүүл мэндийн асуудал ноцтойгоор тавигдах болсон байна.

URL:

Сэтгэгдэл бичих