Хар тамхины хэрэг хааш нь хөтлөв
Энэ он гараад хар тамхины хэрэг ээлж дарааллан гарч байгаа. Мөн хар тамхины бүлэглэлүүдийг хуулийнхан ээлж дараалан барьж байгаа. Гэтэл энэ сар буюу 3 сар гараад хоёрхон хонож байхад нэг нь насанд хүрээгүй, нөгөө гурав нь 1992-1994 оны дөрвөн охиныг 3-р төрөхийн хажууд машин дотор мансуурч байхад нь үйлдэл дээр нь баривчилжээ.
Ер ьн хуулийн байгууллагынхан хар тамхитай холбоотой мэдээллийн дагуу ажиллахдаа мөрдөн шалгах, байнгын хараандаа байлгаж тэдгээрийг үйлдэл дээр нь баривчилдаг ажээ. Уг дөрвөн охид хар тамхины нэгэн төрөл болох химийн аргаар үйлдвэрлэдэг бөгөөд манай улсад үйлдвэрлэдэггүй ажээ. Үүнээс улбаалан үзвэл манай улсад хар тамхины сүлжээ өнөөгийн нийгэмд нэгэнт бий болсон төдийгүй томоохон улс төрчид ч холбоотой гэх эх сурвалжууд гарч байна.
Учир нь дээрх хэргийн мөрдөлтийн явцад Т.Халиун хэмээх залуугаас худалдан авдаг мөн дамлан зардаг байсан байна. Тэд хар тамхи авч татахын тулд С охины iPhone5 утсыг ломбардсан байсан бөгөөд утсыг нь шалгах явцад Х.Тэмүүжин сайдын утас руу залгасан, мессеж нилээдгүй бичсэн байснаас үүдэлтэйгээр сайдыг тагнах чагнах үйл ажиллагаа явуулж байгаа аж. Харин энэ талаар Х.Тэмүүжин сайд өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа “Хууль зүйн сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулж байна шүү дээ. Би үүнийг маш тэвчээртэй харж байгаа”, “Тагнадаг, чагнадаг, мөрдөж шалгадаг бодит эрх мэдэл дээр байгаа албан тушаалтнууд өөрт байгаа мэдээллээрээ хэвлэл, улстөрч, би знес эрхлэгчдийг барьцаалж, үүгээрээ дамжуулж өөрсдийн бодлогоо гүйцэлдүүлэх гэж оролддог юм байна…” гэсэн байсныг тодотгоё.
Энэ бүгдээс үзэхэд манай томоохон улс төрчид хүртэл хар тамхины сүлжээнд нэгдэн орсон байж магадгүй хэмээх хардлага өөрийн эрхгүй төрүүлээд байгаа нь өнөөгийн нийгмийн нэгэн аймшиг болоод байна.
Ч.Мөнхбат
URL: