Ашиг сонирхолын зөрчлийг яруу тодоор хэрэгжүүлдэг Ш.Энхбат гэгч эрүүл мэндийн салбарын өндөр албан тушаал руу тэмүүлж байна
Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, Яам, агентлаг, дүүрэг, хороо, сум, баг гээд Ардчилсан намын ноёлол бүрэн тогтож, МУ-н өндөр албан тушаалтны давхарга бүхэлдээ цэнхэртсэн ч хүссэн ахиц дэвшилийг авчрахгүй нь бололтой. Учир нь энэ намд төрийн бодлогыг хэрэгжүүлэх чадвартай, бас эрүүл боловсон хүчин тун ховорджээ. Хамгийн сүүлд БСШУЯ-н стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр гэгч ойлголтын зөрүүтэй зүйл ярьж, сайдыг сандаргав. Түүний уран зохиолын хичээлийг нэг төрлөөр биш бүх хичээлийн агуулгад багтаана гэсэн учир битүүлэг яриа олны дургүйцлийг төрүүлээд зогсохгүй сөрөг үр дагавар ч харуулаад амжсан юм.
Энэ мэтээр сөрөг үр дагавар тарьж мэдэх бас нэг нөхөр АН-н нэрийг барьж Эрүүл мэндийн салбарын томоохон албан тушаал дээр залрахаар улайрч эхлээд байна. Тэр бол Ш.Энхбат юм. Тэрбээр 2008-2012 онд хамтарсан засгийн газрын үед Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг, Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байгаад 2012 оны 8 сарын 27ны Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ажилаасаа халагдаж байлаа. Халагдсанаас хойш Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт түр ажиллаж байгаад эдүгээ Эрүүл мэндийн салбарын томоохон албан тушаал руу санаархаж эхлээд байгаа юм. Харамсалтай нь Ш.Энхбатын өмнөх пакт баримтууд нь өөрийг нь ямар ч албан тушаалаас татаад унагчихмаар их ажээ. Жишээ нь тэрбээр Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойн хандив тусламжийг гарынхаа салаагаар хамаа намаагүй урсгаж орхисон юм аж.
Энхүү асуудал нь одоог хүртэл хэл ам дагуулсаар байдаг ажээ. Мөн шинээр агентлаг байгуулахдаа маш олон хүнийг нэмж ажилд авсан байх бөгөөд тэдгээр хүмүүс нь Ш.Энхбатад зохих ёсны хандив өгсөн байх жишээтэй. Түүнчлэн Эрүүл мэндийн газрыг татан буугдах үед тамга тэмдгийг нь ашиглаж хэд хэдэн бөөний төвд хууль бусаар гэрчилгээ олгожээ. Жишээ нь ”Ази фарм” “Саблет медиком” “Лаб тех” гэх мэт түүний толгойлж байсан Эрүүл мэндийн газар нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 8-р сарын 27-ны өдрийн тогтоолоор татан буугдсан бөгөөд Ш.Энхбат байгууллагаа татан буугдах сураг сонсмогцоо дээрхи салбаруудад яаран сандран хууль бусаар гэрчилгээ олгосон байх ажээ.
Үүнээс болж авилгатай тэмцэх газар шалгуулж байжээ. Түүний гол хамсаатан нь Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл бөгөөд энэ нөхөр өнгөрсөн жил мөн ч их будилаан хутгаж сонин хэвлэлийн бай болж байсныг уншигчид санаж буй бизээ. Албаны эх сурвалжийн мэдээлсэнээр мөрдөн байцаалтын явцад Н.Түмэндэмбэрэлийг Клиникийн нэгдсэн 3-р эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх нэрээр 1,7 тэр бум төгрөг хувьдаа завьшсан болох нь тогтоогдсон юм. Тухайлбал Эрүүл мэндийн яамнаас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх Тендерийн эрхийг хууль бусаар авч хуурамч бичиг баримт бүрдүүлэн Капитал засвар хийсэн хуучин тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. Тус Яамнаас П.Н.Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн 3 эмнэлэгт цахилгааны соронзон оношилгооны аппарат “MRI” нийлүүлэх тендер зарлажээ. Уг тендерт “Мон, ортомед” “Пролианс”, “Монос фарм”, “Лабтех” гэсэн 4 компани өрсөлдсөн байдаг. Тухайн үед Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан
Н.Түмэндэмбэрэл эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн эзэмшлийн “Лабтех ХХК”-д тендерийн эрхийг өгсөн аж.
Н.Түмэндэмбэрэл эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн эзэмшлийн “Лабтех ХХК”-д тендерийн эрхийг өгсөн аж.
Ингэхдээ 1,7 тэр бум төгрөгийн үнэ бүхий “ Intera 1,5Т” маркийн “MRI” аппарат нийлүүлэхээр болсон байна. Харамсалтай нь уг тендерийн эрхийг хууль бусаар авсан Н.Түмэндэмбэрэлийн “Лабтех ХХК” нь гэрээгээ зөрчиж эзэн холбогдогч Түмэндэмбэрэлийг хэрэгт хийчихсэн билээ. Энэхүү “Лабтех ” компанитай Ш.Энхбат мөн л холбогдоод авсан байх бөгөөд нэг ёсондоо Ш.Энхбат нь Н.Түмэндэмбэрэлийн хамаг л хар ажлыг хийж явсан байдаг. Мөн Ш.Энхбат нь байнга л ашиг сонирхолы зөрчил гаргаж явдаг нэгэн билээ. Жишээ нь тэр Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа өөрийн төрсөн дүү Хун гэгчийг орлогч даргаар ажиллуулж “ашиг сонирхолын” зөрчил гээчийг яруу тодоор хэрэгжүүлж байсан хүн. Түүнчлэн Ш.Энхбат нь “Жамомед” хэмээх ХХК-ний захирал юмсанжээ. Энэ нь Япон Монголын хамтарсан эмнэлэг ажээ.
Эдүгээ тэр Эрүүл мэндийн салбарын томоохон албан тушаал руу улайрч байгаа бөгөөд хэрэв тэнд шигдэж гэмээн “Жамомед” хэмээх хувийн компанитай мань эр ашиг сонирхолын зөрчил гээчийг дахиад л хэрэгжүүлэх үүд хаалга нь нээгдэх юм. АН минь дээ иймэрхүү өндөр албан тушаалд тавьж битгий л нэр хүндээ унагаасай билээ.
URL: