Урлагийн улстєрчид бэлтгэлдээ гарлаа

Урлагийнхан сvvлийн vед улс тєрд дурлаад юун уран бvтээл манатай явна. Тэр тусмаа хєгшин залуугаараа хоёр намд талцан элссээр. Рок поп нь унтаа байгаа нь захиалгын дуу, клипээр дvvрсэнтэй холбоотой байх талтай. Сайхан дуулдаг хэмээн амтай бvхэн магтдаг байсан гавьяат жvжигчин С.Жавхлан УИХ-ын нєхєн сонгуульд нэр дэвшиж, ялагдаж vзсэн хашир толгой. Тvvний залгамж халааг авах урлагийнхны оочер уртаас урт болж мэдэх нь. Рок попынхны нэр жагсаалтын эхэн хавиар дурайж байх юм. МАН-д элссэн гавьяат Б.Сарантуяа, Д.Жаргалсайхан /”Чингис хаан” хамтлагийн/, Д.Дашдондогийг дахин нуршаад яахав. Сонгууль дєхєх тусам урлагийнхан улам ч хєдєлгєєнд орж магадгvй нь ээ.
“Камертон”-ынхон цэнхэртэж эхлэв

Анхдагч байх эрмэлзлэлтэй “Камертон” хамтлагийнхан ихэд идэвхжих боллоо. Дуучин Д.Болд Тєрийн ордноор vе vе зочилдог. Улс тєр тvvнээр бус тэр улс тєрєєр оролдож эхэлжээ. Нэг хэсэг тvvнийг МАН-д элсэх нь гэсэн шум тарж байсан ч Д.Болдын сонголт нєгєє тийшээ аж.
“Камертон”-чуудын дараагийн улстєрч Б.Эрдэнэбат буюу Эба. Саяхан АН-д элсч буйгаа зарласан. АН-д элсч буйдаа ихэд баяртай байсан тэрээр удахгvй улстєрийнхєє карьерыг эхлvvлж, хєдєлгєєнд орох буй заа. 15 насны тєрсєн єдрєєрєє тоглолт хийснээс хойш “Камертон”-ынхон уран бvтээл бус улс тєрийн карьертаа илvv анхаарч, цаг заваа зориулах болжээ. Магадгvй Д.Болд, Эба нарын араас нєгєє хоёр нь ямар нэг намд элсээд, хэн нэгэн улстєрчийг дагаад намираад эхэлбэл гайхах хэрэггvй нь.

Бусад ч бас бий

Б.Батцэнгэл буюу дуучин Quiza єнгєрсєн баасан гаригт Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны дэд тэргvvн боллоо. Тэрээр АЗХ-нд элсээд гурван жил, тус холбооны Удирдах зєвлєлийн гишvvн болоод нэг жил болж байгаа юм. Угаасаа улс тєрийн идэвхтэй болохоор тvvнийг эвэртэй туулай харсан мэтээр гайхах хvн гарахгvй биз. Шинэхэн гарч ирж буй залуу жvжигчид ч гэсэн ямар нэг намын залуучуудын байгууллага тvшсэн шигээ яваа харагддаг. “Номин талст”-ын А.Хаянхярваагийн араас дуучин BX буюу Б.Батбаатар НАМЗХ-ны гишvvн болов. Ер нь, “Номин талс”-ынхан улаан тал руугаа бололтой. Т.Дэлгэрмєрєн 1.6 жилийн хорих ял сонссоод “нарсанд” есєн сар суугаад суллагдсан. Наранд гарсны дараахан нь л Гуанжоуд болсон Азийн спортын 16 дугаар их наадамд дуулахаар хилийн дээс алхаж байв. Харин зарим эх сурвалж тvvнийг улс тєрийн нєлєєгєєр шоронгоос гарсан гэдэг юм билээ. Магадгvй нэгэн сайхан нартай єдєр Т.Дэлгэрмєрєн намын бат илэрхийлэх гардахыг хэн байг гэхэв.
Урлагийнхан улстєрч болж, улстєрчид нь юм бvхнийг чаддаг болоод эхлэхээр яахын аргагvй сонгууль ойртсоныг сануулж байна. Эрхэм гишvvд маань Цагаан сар, наадам гээд vндэсний баяраар сонгогчдодоо зориулж дуулж, клип хvртэл хийлгээд байхад урлагийнхан барьцахаас яах билээ. Ирэх жил болох УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар мєн ч их урлагийнхан нэр дэвших магадлал єндєр байна. Хэдийгээр сонгуулийн сурталчилгаанд элдэв шоу, тоглолт оруулахыг хориглох болсон ч урлагийнхан давуу талаа ашиглах бяцхан ч болов боломж гарах байлгvй. Ямар ч байсан нэг удаа сонгуульд нэрээ дэвшvvлж vзсэн гавьяат С.Жавхлан дахин єєрийгєє сойхоо мэдэгдсэн. Тvvнтэй адил УИХ-д нэр дэвшиж, нийслэлийн болон дvvргvvдийн ИТХ-д тєлєєлєгч болох хvсэлтэй урлагийн улстєрчид ажилдаа гарчээ.


URL:

Сэтгэгдэл бичих