УИХ-д нэр дэвших нас 40 болно

хуульУИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байгаа билээ. Тэд хэд хэдэн заалтанд өөрчлөлт оруулахаар болсон бөгөөд залуу улс төрчдөд нөлөөлөх нэгэн заалтыг оруулахаар бэлтгэж байна аж.

Энэхүү заалт нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн УИХ-д нэр дэвших эрхтэй байдаг. Тэгвэл эннэ насны хязгаарыг 40 болгон өсгөх саналыг ажлыг хэсэг гаргажээ. Яагаад ийм заалт оруулах болсон тухайгаа ажлын хэсгийн ахлагч Л.Цог “Дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат гэж үг бий. Амьдралын туршлагатай, сайн мууг ялгах насны хүн төрийн эрх барих дээд байгууллагад ажиллах ёстой. Ялангуяа, бэл бэлчинтэй хүмүүсийн үр хүүхдүүд мөнгөний хүчээр УИХ-д орж ирдэг хандлага их байна. Энэ бол маш аюултай алхам” хэмээн тайлбарласан байх юм.

Үүнээс үзвэл дээрх хууль батлагдах аваас төрд данстай өнөөгийн УИХ-ын зарим гишүүд хасагдаж дөчин насааа хүлээх хэрэг гарч байна. Ер нь манай Азиуд эртнээс нас тогтсон идэр хүмүүсийг төрд гаргадаг байсан нь учиртай л байх. Харин залуусыг суралцаг хэмээн эртнээс амьдралын хатуу хөтүүд суралцуулдаг байсан нь төрийн их ухааны мөн илрэл ч юм бил үү!

 

 

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих