Д.Оюунхорол гишүүн С.Эрдэнэ сайдаас цалингийн нэмэгдлээ сураглав
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн талаар мэдээлэл авахыг хүссэн албан тоот илгээжээ.
Уг албан бичигт “УИХ дахь МАН-ын бүлгээс өнгөрөгч нэгдүгээр сарын 8-ны өдөр бага орлоготой иргэдийн амьжиргааг дэмжиж, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор цалин, тэтгэврийг 30 хүртэл хувиар нэмэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Энэхүү шаардлагын нэг хэсэг болох цалин нэмэх асуудлыг Засгийн газар хүлээн авч, энэ сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчдын цалинг бүхэлд нь 30 хувиар нэмэгдүүлсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр харилцан адилгүй мэдээлж байна. Иймд төрийн албаны ямар ангилал, зэрэглэлийн албан хаагчдын цалинг хэдэн хувиар нэмсэн, хэзээнээс эхлэн мөрдөх талаар албан ёсны мэдээлэл өгөхийг хүсье” гэжээ.
URL: