Я.Батсуурь: Чагтан тайлантай компаниудад Таван толгойн 10 хувийг єгєх нь буруу
УИХ-ын гишvvн Я.Батсуурьтай ярилцлаа.
-Таван толгойн орд газраас иргэдэд 10 хувийг, аж ахуйн нэгжvvдэд 10 хувийг єгнє гэж байсан. Харин аж ахуйн нэгжvvдэд єгєх 10 хувийг иргэдэд єгєх хуулийн тєсєл санаачилсан. Vvний гол зорилго нь юунд тусч байна вэ?
-УИХ єнгєрсєн жил Таван толгойг ашиглах 39 дvгээр тогтоолыг баталсан. Энэ тогтоолын дагуу Монгол Улсын иргэн бvр 10 хувийг vнэ тєлбєргvй эзэмшинэ, мєн 10 хувийг vндэсний аж ахуйн нэгжvvдэд нэрлэсэн vнээр худалдана гэж заасан. Гэтэл аж ахуйн нэгжvvдэд худалдаалах 10 хувийг Засгийн газар хэрэгжvvлэх гэж нэлээд удааширч байна. Удааширч байгаа шалтгаануудыг нь тодруулахад хэд хэдэн зvйл байна гэсэн. Нэгдvгээрт, аж ахуйн нэгжvvдийг тоолох ажил хvндрэлтэй, бараг боломжгvй байна гэсэн. Анхны тооллогоор 20-30 мянга гэсэн боловч одоо 60 орчим мянган аж ахуйн нэгж байна гэсэн тооцоо гарчихлаа. Энэ нь, аж ахуйн нэгжийн худалдаа гаарсантай холбоотой. “Аж ахуйн нэгж худалдаж авна” гэсэн зар хvртэл явж байх жишээтэй.
-Тэгэхээр Таван толгойгоос олгох 10 хувийг хvртэх гэж аж ахуйн нэгжийн тоо єсчээ?
-Тийм ээ. Бvртгэсэн аж ахуйн нэгжvvдийг судлаад vзэхээр тал нь vйл ажиллагаа явуулдаггvй, чагтан тайлантай байгаа юм. Яг нарийвчилсан судалгаагаар Монголд татвар тєлж буй, улсын тєсвийн 90 хувийг бvрдvvлж байгаа 300 аж ахуйн нэгж л бий. Тэгэхээр 60 орчим мянган аж ахуйн нэгжийг харахаар огт vйл ажиллагаа явуулдаггvй нь ч, олон ажилтантай, улсын тєсєвт их хэмжээний татвар тєлдєг нь ч байгаа. Ийм учраас энэ аж ахуйн нэгжvvдийг нэг тєвшинд авч vзэж болохгvй юм. Мєн нэг хvн 20-30 аж ахуйн нэгжтэй ч байна билээ. Тиймээс Таван толгойн хувьцааг шударгаар хуваах боломж хомс болж байгаа юм. Тэгэхээр хамгийн шударга зvйл бол иргэн бvрт тэгш хvртээх. Монгол орны эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай болсон. Гэтэл тэр олон аж ахуйн нэгжийн мєнгийг Таван толгойгоор дамжуулан уул уурхай руу хийнэ гэдэг бол Монголын эдийн засаг уул уурхайгаас улам их хамааралтай болно.
Энэ бол аж ахуйн нэгж олноор нь худалдаж авч ченж хийсэн хvмvvст хvндрэлтэй тусч байгаа биз. Гэхдээ нийт иргэдэд ашигтай л хувилбар.
-Энэ хуулийн тєслийг эсэргvvцэх хvмvvс ч байна. Vvнийг та хэрхэн дvгнэж байгаа вэ. Хуультайгаа холбоотой гарч ирэв vv, аль эсвэл ашиг сонирхол байна уу?
-УИХ-аас амьдралд нийцэхгvй хууль гаргаад бушуу тvргэн єєрчилдєг тохиолдол байдаг л даа. Тvvний л нэг хэлбэр болж байна. Хэрэв аж ахуйн нэгжvvдэд ингээд л хуваарилчихвал хамгийн шударга бус зvйл болно. Тэгэхээр хvн болгонд адил тэгш хуваах нь шударга зvйл шvv дээ. Тэр аж ахуйн нэгж эзэмшдэг хvн ч авна, тvvний аав ээж, ах дvv хамаатан садан, ажилтан нь ч адилхан хvртэнэ гэсэн vг.
-Аж ахуйн нэгжvvдэд тодорхой хэмжээний цензур тогтоогоод дээрх 10 хувийг нь олговол яасан юм бэ гэсэн санаа яваад байгаа. Энэ хэр vр єгєєжтэй байх бол?
-Улсад тєлсєн татварын хэмжээгээр жишиж болох юм. Их татвар тєлсєнд нь арай ахиухан єгєєд, бага татвар тєлсєнд нь багыг єгдєг ч юм уу. Ийм хувилбар байж болох л юм. Гэхдээ улс орны эдийн засаг уул уурхайгаас бvрэн хараат болно гэж л vзэж байна. Єєрєєр хэлбэл, бусад салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжvvд мєнгєє уул уурхай руу хийнэ л гэсэн vг шvv дээ.
-Энэ тєсєл одоохондоо хэлэлцvvлэгт ороогvй байна. Харин тvшээд хэрхэн дvгнэж байгаа вэ?
-Сайн судалж мэдсэнгvй. Ойрын vед Засгийн газраас энэ тєслийн талаар санал ирэх байх. Тэгэхээр нь УИХ-д єргєн барина.
-Чагтан тайлантай, эзэнгvй, vйл ажиллагаа явуулдаггvй аж ахуйн нэгжvvдийг устгаж болох уу. Тийм хууль эрх зvйн орчин бий юv?
-Энэ тухай судалж vзээгvй байна. Хууль эрх зvйн орчныг нь судалж vзсэнгvй.
URL: