Дуучин Ч.Цэлмүүн “муур эмэгтэй” болжээ
“Universe best songs” нэвтрүүлгийг жинхэнэ тэмцээн утгатай байх үед нь өвөрмөц содон дуу хоолойгоор бусдаас ялгаран Гранпри шагнал хүртэж олонд танигдсан дуучин Ч.Цэлмүүн өдгөө айлын эхнэр, хөөрхөн хүүгийн ээж болчихсон хувийн амьдралаа төвхнүүлж яваа.
Дуучин бүсгүй маань анхны бөгөөд сүүлчийнх гэх “Exodus” буюу “Гэрлийн улирал” нэртэй цомгоо гаргасан ч түүний шинэ содон дуу хөгжмийг сонсох гэсэн үнэнч фэнүүд нь уран бүтээлийнх нь талаар үргэлж сурга гаргаж суудаг гэсэн. Харин дуучин бүсгүй маань урлаг, уран бүтээл гэхээсээ илүүтэй соёл боловсролын салбарт хүчин зүтгэж яваа ажил хэрэгч эмэгтэй.
Ийнхүү “Гэрлийн улирал”-аас хойш гэрэл татуулаагүй дуучин бүсгүй маань уйдсан фэнүүддээ бэлэг барьсан нь үсний засалтаа өөрчилсөн өөрийн шинэ зургийг фэйсбүүк хуудсандаа нэмж “муур эмэгтэй” хэмээн тодотгожээ.
Aztai fact.mn
URL: