Талийгаач элэгний хатуурал өвчний хүндрэлийн улмаас нас баржээ
Баянгол дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаш чулуу” саунд үйлчлүүлж байсан иргэн нас барсан гэсэн мэдээллийн дагуу дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс тодруулга хийлээ.
Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн шуурхай албанд 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Хаш чулуу” саунд үйлчлүүлж байсан хүний бие муудаж, Эрүүл мэндийн 6 дугаар төвд ирээд нас барлаа гэх дуудлага мэдээллийг хүлээн авчээ.
Уг мэдээллийн дагуу шалгахад 42 настай, иргэн О нь тус сауны газар үйлчлүүлж байхдаа бие нь муудсан бөгөөд яаралтай түргэн тусламж 103-т дуудлага өгч түргэний машинаар Эрүүл мэндийн VI төвд хүргэгдсэн байна.
Иргэн О-гийн цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр цусанд этилийн спирт илрээгүй, элэгний хатуурал өвчний хүндрэлийн улмаас нас барсан нь тогтоогджээ.
URL: