Бөхийн Засуул муу ажиллаж байна

527-139562663201e5769562ab74d3big_1Монгол түмний баяр цэнгэлийн манлай бол үндэсний бөх гэдэгтэй маргах хүн ховор биз ээ. Үндэсний бөхийн үнэнч шударга, хурц дайчин барилдаан, бие биенээ хүндлэн дээдлэх ёс нь гайхалтай учраас бид бөхчүүдээ дээдэлж, суудлаасаа өндөлзөн байж үздэг. Харамсалтай нь олныг татах энэ байдал алдагдаж байгааг бөх сонирхогчид болон энэ cпopтын хүрээнийхэн нуулгүй хэлдэг.

Тэр дундаа бөхийн засуул нар ажлаа тун муу хийж байна. Ингэж хэлэх шалтгаан нь сүүлийн хэд хэдэн барилдаан маргаантай болж, бөхчүүд тахимаа өгөхгүй байгаа явдал. Уг нь бол засуул хийж байгаа хүн өрсөлдөгч хоёрын шүүгч шүү дээ. Гэтэл засуулууд барилдаж буй бөхөө засахын оронд өөр тийшээ харчихсан зогсож байх юм.

Ингээд барилдаан маргаантай болохоор хөлийн цэц рүүгээ үнэнийг дэнслүүлэхээр гүйлдэнэ. Яг үнэндээ эл байдалд үзэгч олон таатай ханддаггүй. Хатуухан хэлэхэд бөхийн засуул малгай барьсан манаач шиг л харагддаг. Уг нь дээр үед бөхийн засуул гэдэг засч буй бөхийнхөө гол зөвлөгч, үнэнч шүүгч нь байлаа.

Гэтэл засуулын ийм унхиагүй байдлаас болоод улсын цолонд ойрхон яваа шилдэг залуу бөхчүүд дахиад бүтэн жил хүлээх харамсмаар зүйл гарч байсан жишээ бий. Тэгэхээр бөхийн засуул ажлаа сайн хийх хэрэгтэй байна.

О.Ууган

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих