ОХУ 2014 онд Монгол улсыг өөртөө нэгтгэнэ гэв үү

монголОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров 2014 он гэхэд Монголын газар нутгийг өөртөө нэгтгэж, автономит мужаа болгоно гэсэн дуулиант мэдээлэл хийснийг “novostink.ru” сайт мэдээлэв. Газрын тосныхоо 95 хувийг Оросоос импортоор авдаг Монголыг өөртөө нэгтгэх нь ашигтай шийдвэр гэж Лавров онцолжээ.

Энэ мэтээр олон янзын цуурхал ам дамжсан яриа байгаа бөгөөд Зөвлөлтийн үед Оросоос хамааралтай байсан Монголын нийгэм, эдийн засгийн байдал өнөөдөр огцом өөрчлөгдөж, эдийн засгийн өсөлтөөр тэргүүлэх болсон гэж “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Мөн энэ байдлыг ашиглан Монголчууд өнөөдөр Оросын бүрэлдэхүүнд орсон Татар, Тувачуудыг өөртөө нэгтгэх тухай ярьж байна хэмээн тус сайт мэдээлсэн байна.

Харин энэ талаар Монгол Улсын ерөнхийлөгчийн Цахиагийн Элбэгдорж “Ийм зүйл болоогүй, болох ч үгүй. Өмнө нь гарч л байсан цуурхал. Эрүүл хүний зүүдэнд ч оромгүй юмаар үг хийх хэрэггүй” хэмээн жиргэжээ.

Энэхүү таамгууд нь Өнөөдөр дэлхий дахины анхаарлын төвд байгаа Украиныг ОХУ өөртөө нэгтгэсэн явдал гол сэжим болоод байгаа ажээ.

 

 

 

Ч.Мөнхбат /bolod,mn/


URL: http://www.fact.mn/158726.html

Сэтгэгдэл бичих