Хар тамхины хэрэг хааш нь хөтлөв
-Х.Тэмүүжин сайдыг тагнасан дуулиан эндээс эхэлжээ-
Гуравдугаар сар гараад хоёрхон хонож байхад цагдаагийнхан хар тамхины нэгэн сүлжээг илрүүлжээ. Цагдаагийнхан өөр дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулж байна гэж Хууль зүйн сайд Х.Тэмүүжинийг мэдэгдэхээс хэдхэн хоногийн өмнө гэсэн үг шүү дээ. Нэг нь насанд хүрээгүй, нөгөө гурав нь 1992-1994 оны дөрвөн охин III төрөхийн хажууд машин дотор хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан нь энэ. Эдгээр охидыг хар тамхи хэрэглэдэг байж магадгүй гэсэн мэдээллийн дагуу хуулийн байгууллагынхан нэлээд хэдэн хоног ажиглаж байж. Ер нь ч Эрүүгийн цагдаагийн газрынхан хар тамхи хэрэглэдэг, худалдаалдаг байж болзошгүй хүмүүсийг байнга хяналтандаа байлгаж, үйлдэл дээр нь баривчилдаг бололтой юм. Тухайн үед баригдсан охид хар тамхины нэгэн төрөл Ice хэрэглэж мансуурсан байжээ. Үүнийг химийн аргаар гаргаж авдаг бөгөөд Монголд үйлдвэрлэдэггүй байна. Үүнээс улбаалаад Хятадаас мансууруулах төрлийн бодис оруулж ирдэг сүлжээг ч хуулийнхан илрүүлээд байгаа ажээ. Тухайлбал, дээрх хэргийг мөрдөн байцаах явцад Т.Халиун хэмээх залуугаас хар тамхи авдаг байснаа охид хүлээжээ. Охид хар тамхи хэрэглэхээс гадна дамлаж зардаг байсан бололтой юм.
Тэд Т.Халиунаас нэг граммыг нь 200 мянган төгрөгөөр авч, түүнийгээ хо ёр нугалж зардаг байсан гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ. Энэ хүртэл бол энгийн л нэг хар тамхины хэрэг шиг санагдаж байж болох юм. Гэтэл хар тамхи хэрэглэх мөнгөө олохын тулд ломбардад тавьсан С охины iPhone5 утсыг хуулийнхан шалгасны дараа энэ хэрэг нэлээд том дуулианы эхлэл болсон бололтой. Бүр тодруулбал Хууль зүйн сайд Х.Тэмүүжинийг чагнасан , тагнасан гэсэн дуулиан эндээс эхэлжээ. Учир нь, С-ийн утсыг шалгах явцад Хууль зүйн сайдын утас руу залгасан дуудлагууд, бичсэн мессеж нэлээд олон гарч иржээ. Яг ямар утгатай захидал байсан юм бүү мэд, ямар ч л байсан Хууль зүйн сайдтай холбоотой охин байж. Үүнээс болоод л Хууль зүйн сайд өөр дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн хардаад байгаа аж . Угтаа бол хэргийн шалгалтын явцад л гарч ирсэн мэссэж мэтийн явдал шүү дээ . Угаасаа ч хар тамхи хэрэглэдэг хийгээд худалдаалдаг бүлгийг илрүүлэхийн тулд хэн , хэнтэй ямар харилцаатайг нь мөрддөг л юм шиг байгаа юм .
Ийм хэргийг цагдаагийнхан илрүүлсний дараахан дээр дурдсанчлан Х.Тэмүүжин сайд өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа “Хууль зүйн сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулж байна шүү дээ. Би үүнийг маш тэвчээртэй харж байгаа”, “Тагнадаг, чагнадаг, мөрдөж шалгадаг бодит эрх мэдэл дээр байгаа албан тушаалтнууд өөрт байгаа мэдээллээрээ хэвлэл, улстөрч, би знес эрхлэгчдийг барьцаалж, үүгээрээ дамжуулж өөрсдийн бодлогоо гүйцэлдүүлэх гэж оролддог юм байна…” гэсэн байсныг тодотгоё. Гэтэл яг үнэндээ “Баяраа өөрөө л уначихсан ” байгаа юм. Цагдаагийнхан сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй, харин ч хэрэг илрүүлэх үед сайдынх нь нэр хавчуулагдаад иржээ гэсэн үг л дээ. Энд нэгэн зүйлийг зориуд дурдахад С охин өнгөрсөн жил мөн л Ганцхудагт саатуулагдаж байсан бөгөөд төд удалгүй дээрээс өгсөн тушаалын дагуу хэргийг нь хэрэгсэхгүй болгоод суллаж байжээ. Саяын хэргийн дараа хамт саатуулагдсан Г охин нь Ерөнхий про курорт хандан захидал бичин “С нь хуулийн салбарт нэлээд том хамгаалалттай тул надад бүх хэргийг үүрүүлэх вий ” хэмээн урьдчилан сэргийлж байгаагаа дурдсан байдаг байна.
О.Амар
Үндэсний шуудан
URL: