Какурюү М.Ананд түрүүлж аваргын болзол хангалаа

анандЯпоны Осака хотноо болсон гуравдугаар сарын Хару башёд Монгол Улсын тамирчин озеки Мангалжавын Ананд түрүүлж, мэргэжлийн сумо бөхийн 71 дэх ёкозуна цол хүртлээ.

Башё эхлэхээс өмнө Японы сумо бөхийн холбоо хуралдаж, зүүн жигүүрийн тэргүүн озеки Какурюү М.Анандыг Хару башёд 13 болон түүнээс дээш давж түрүүлбэл ёкозуна /аварга/ цол олгох болзол олгосон юм. Манай сумоч Какурюү М.Ананд Хару башёд 14 давж, нэг өвдөг шороодон, тун өнгөтэй барилдаж түрүүлж аварга цолны болзол хангалаа.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих