СОНГУУЛИЙН АМЛАЛТ
Cонгуулийн амлалт. Өнөөдөр Монголд хамгийн муу муухай юмны билэг тэмдэг нь сонгуулийн амлалт болж байх шиг байна. Гэвч юм болгон хоёр талтай байдаг. Үнэнийг хэлэхэд өмч хувьчлал дээр олон алдаа гаргаснаас монголын ард түмэн юүч олж аваагүй. Хэдхэн хүнд шудрага бусаар баяжих боломж л олгосон. Цэнхэр, ягаан тасалбараа зараагүй иргэд олон байгаач ямарч ашиг олж авч чадахгүй байна. Харин АН, тухайлбал Элбэгдорж ард түмэндээ эрднийн хувь олгоно гэж амласны ачаар бид ямарч гэсэн эхний ээлжинд Тавантолгойгоос хувьцаа эзэмших болоод байна.Энэ бол газрын хэвлий дэхь баялаг бүх ард түмний өмч гэдэг үндсэн хуулийн заалт анх удаа хэрэгжих боломжийг олгож байгаад хувь хүнийхээ хувьд энэ сонгуулийн амлалтыг зөв байсан гэж үздэг. Ернь монголын алт эрдэнэсийг ухаж, унасан газар угаасан усыг минь сүйрүүлж, ургамал амьтныг минь устган байж баяжсан, онгоц хөлөглөн жирийн ард иргэдэдээ гайхуулж, охид бүсгүйчүүдээр минь тоглож яваа тэрбумтангууд олборлосон эрдэс баялагийнхаа тодорхой хувийг улс орон ард түмэндээ хувь болгон ө гч үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх нь шурага ёсонд нийцэнэ. Ийм байхад алтны нинжа нарыг буруутгаад ч яах билээ.
Нөгөө нэг амлалт болох сая таван зуун мянган төгрөгний тухай. Өнгөрдөг өвөл манайд болж байгаа шуугиантай адил асуултыг нэг нэртэй эдийн засагч Путинд тавиад эдийн засаг мэдэхгүй байна гэж шүүмжилсэн юм. Путины өгсөн хариулт надад бас нэг юмыг эргэцүүлэн бодоход хүргэсэн юм. Тэр хариулахдаа “ Та Оросын ард түний амьдралаас хэт хол хөндий аливаа асуудлыг олон талаас нь харж аналитик дүгнэлт гаргалгаа хийдэггүй , цэвэр барууны либерал эдийн засагийн онолыг шүтсэн хүн байна. Би барууны орнуудаар явж байхдаа зориуд тэдний тэтгэвэрийнхэний дундач хадгаламжийг сонирхож үзэж байсан юм. Тэдний хадгаламж доод зах нь 50-60 мян.Евро байдаг юм билээ. Тийм хүмүүс тэтгэвэр огт авахгүй байсан ч нэг хоёр жилийг даагаад гарна. Оросын ард түмний өмч нь нийгмийн өмч байсан. Бид түүнийг нь хувьчилчсан. Одоохондоо манай хүмүүс хуримтлал буй болгож чадаагүй, олон сая сая хүн, ахмадууд, бидний ирээдүй болсон үр хүүхдүүд ядуу зүдүү амьдарч байна. Тэдний хувь заяаг гаргуунд нь гаргаад хаячиж болохгүй биздээ? Таны яриад байгаа чинь дэндүү хүмүүнлэг бус бүр харгис ч гэж бодогдохгүй байна уу?” гэж хариулж байна билээ. Энэ үгийн утга санаа бидэндч бас хамаатай юм шиг санагдсан. Хүний хөгжил сангийн мөнгө маш олон ядарсан зүдэрсэн хүмүүст тус болсон болж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Ядуу хүмүүс гэдэг чинь эх орноо бододгүй хүмүүс биш шүүдээ. Магадгүй зарим шинэ үеийн баячуудаас ч илүү санаа зовдог байх. Одоохондоо тэд нарт маргаашийн өөхнөөс өнөөдрийн булчирхай гэгч л болж байна. Хүний хөгжлийн сангаас олгож байгаа мөнгийг ад үзээд байгаа хүмүүс өөрсдөө холны мөнгөгүй хоосон хонож, өвдөж шаналсан ч наад захын хямдхан эм авчих мөнгөгүй шаналж зовж үзсэн боловуу, үгүй боловуу. Магадгүй хэн нэг баяны дуу хоолой болж яваач байж мэднэ. За яахав 80 тэрбумаар нэг үйлдвэр байгуулъя гэж бодоё. Хэрэгтэйлдээ.Гэхдээ нэг баян хүн л тэр эрхийг авна. \’d1айндаал 300-400 хүн ажилтай болно. Иймд сонгуулийн амлалтыг бүхэлд нь харлуулаад ганц хар талаас нь харж бичиж яриад байх нь аналитик ухаанд үл нийцэнэ байхаа. Ард түмний амьжиргаа дээшлэх тутам нийгэмийн халамж , тэтгэмжийн ач холбогдол үр өгөөж нь хүссэнч эс хүссэнч буурна бүр шаардлагагүйч болох байх.
Популист амлалтын тухай хэдэн үг. Популист амлалт гэдэг хаач байдаг бололтой юм. Cаяхан Ху Жинтаог АНУ-д айлчлах үед уг айлчлалтай шууд холбоогүй боловч их сонин ярилцлага АНУ-гийн улс төрчид болон нөлөө бүхий хүмүүсийн дотор өрнөсөн байна. Энэ нь улс төр, нам болон улс орны хөгжлийн тухай асуудал юм. АНУ болон Европын орнуудын хоёр болон олон намын улс төрийн систем нь соц. систем, ЗХУ-ын хүчтэй байх үед үүргээ гүйцэтгэж байсан боловч одоо улс орны хөгжилд саад болж байна гэнэ. Намууд сонгуульд ялахын тулд популист амлалт авахад хүрдэг.Энэ нь улс орны хөгжилийг урт удаан хугацаагаар төлөвлөж түүнийгээ хэрэгжүүлэх боломж олгодоггүй байна. Нөгөө талаар нийт ард түмний саналаар улс орныг жолоодно гэж амьдрал дээр хэзээч байдаггүй байна. Учир нь нийт ард түмний саналыг хэвлэл мэдээлэлээр илэрхийлдэг. Гэтэл хэвлэл мэдээлэл хэзээч нийт ард түмний санал үзэл бодлыг илэрхийлж чададгүй байна. У.Черчиль хагас зуу гаруй жилийн өмнө “ Ардчилал гэдэг тийм төгс төгөлдөр зүйл биш ч хүн төрөлхтөн одоогоор илүү сайн системийг бодож олж чадаагүй байна” гэсэн болохоос бодож олж чадахгүй гэж хэлээгүй гэнэ. Энэ нь АНУ, Европынхоны төсөөлөж ч байгаагүй асар богино хугацаанд үсрэнгүй хөгжсөн азийн бар болсон улсууд болон өнө ө дрийн Хятад орны хөгжлийн хурдац, АНУ болон Европын орнуудад сүүлийн үед тулгарч байгаа олон асуудлуудаас урган гарч байгаа бололтой. Энэ нь яваандаа нам , улс төрийн системд томоохон өөрчлөлт гарч болзошгүй болсныг харуулж байна. Үүнийг манай иргэд, улс төрчид мэдэж анхааралтай ажиглаж, судлаж бас тусгаж авч байх хэрэгтэй боловуу гэсэн санаагаар мэдээллээ. Ер нь бүр одоо цэвэр баруун, цэвэр зүүний нам гэж байхгүй болсон, намууд сөргөлдөгч биш өрсөлдөгч хүчнүүд болоод байгааг бид яагаад ч юм тун бага ярих юмдаа. Өөр олон юмны тухай манайхан ярихгүй юм.
Дэлхийн ЭЗ-ийн хямрал бас олон юмыг эргэж харахад хүргэлээ. Үүний нэг нь цөөхөн баян компаниуд улс орныг авч явж чадахгүй гэдгийг АНУ-гийн хямрал харууллаа. Ард иргэд нь тэр компаниудаа аврах гэж хамтран зүтгэсэнгүй. Харин баян хоосны зөрөө багатай чинээлэг дундач ноёрхсон Cкандиновийн орнууд хямралд өртсөнгүй. Үүнээс улбаалан “ Нийгмийн хариуцлагатай систем” гэдэг шинэ нэр томъёо гарч ирлээ. Энэ бол тухайн оронд үйл ажиллагаа явуулж байгаа пүүс компаниуд нийгмийнхээ өмнө заавал хариуцлага хүлээж байх ёстой гэдэгээс илүү өндөр хариуцлагатай систем юм. Яагаад ч юм энэ тухай манайхан ярих тун дургүй байх шигээ. Яагаад?
URL: