Мотоциклийн ослоос амьд төрсөн хүү шуугиан тарьж байна

854d00f0633463bboriginalХятадад Ван Жау хэмээх жирэмсэн бүсгүй нөхөр Маотайгаа мотоциклтой явж байгаад ачааны машинд мөргүүлэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 40 настай Ван Жау бүсгүй гэнэт өвдөж, төрөх болсон тул түргэн дуудахаасаа илүүтэй мотоциклтой явбал эмнэлэгт хурдан хүргэгдэнэ гэж санажээ. Гэвч нөхөр нь тархиндаа хүнд гэмтэл авч, эхнэр нь хэвлийн тус газраа мөргүүлж газар дээрээ нас барсан байна. Ослын газраас шидэгдсэн бүсгүйн хэвлийгээс хүүхэд нь гарч, гурван метр гаруй шидэгдсэн байхад нь түргэн тусламж ирж аварчээ. Хүү 4,2 кг жинтэй, эрүүл болохыг мэдсэн эмч нарын нүд орой дээрээ гарах дөхсөн гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих