Төмсний ороомог хийх жор

5265_201403210037081395333428806-midТөмсний ороомог ( порц 5) Орц: Төмс 4-5 ш
Лууван 2 ш
Татсан мах 300гр
Жигнэсэн будаа
3 өнгийн чинжүү
Сонгино 1 том
өндөг 7-8 ш
Дарсан огурцы 3-4 ш
Ургамлын тос
Амтат тос ( sesame oil)
Масло
Гүнждийн үр
Ногоон сонгино
Сүү
Соусны орц:
Зөөхий
Майонез
BBQ соус

Төмсний ороомог Хийх арга:
1. Төмсөө болон 1ширхэг луувангаа давстай усанд чанана
2. Шүүж аваад нухна
3. Масло сүү нэмж хутгаад хөргөнө

Төмсний ороомог Амталсан будаа бэлтгэх арга:
1. Хайруулын тавганд ург.тос + амтат тос+ масло хийгээд сонгиноо жижиглэж хэрчээд хуурна
2. 3 өнгийн чинжүүгээ жижиглэж хэрчээд хуурна
3. өндөгөө нэмж хуурна
4. Будаагаа нэмнэ
5. Ногоон сонгино нэмнэ

Төмсний ороомог Махаа амтлах :
1. хайруулын тавганд бага зэргийн тос хийгэд согиноо хуурна
2. Лууван жижиглэж хэрчээд хуурна.
3. Махаа хийж борлуулад жан, soya sous-р амтална
4. Давс хиийж амтлаад мах бэлэн болно

Төмсний ороомог Ороомог хийх арга:
1. хүнсний скоч бэлдээд Төмсөө бага зэргийг хавтгайлж тавина.
2. өндөгөө төмсний 2 ирмэгт 1см зай үлдээгээд тэгшлээд зүснэ
3. Мах, амталсан будаа, дарсан огурцы хийгээд орооно
4. хүнсний скочноос нь салгана
5. Урьдчилж бэлдсэн лист нь дээр ороомогоо тавиад өндөгний шараар өнгөлнө.
6. Гүнждийн үр цацна

Төмсний ороомог 6. Овен 200 градуст халаагад ороомогоо 10 мин шараад бэлэн болно ( дээд талын борлуулад авна)
7. Бэлэн болсон ороомогоо бага зэрэг хөргөөд таваглана.

Төмсний ороомог


URL:

Сэтгэгдэл бичих