Монголыг Оросод нэгтгэх гэрээнд Ц.Элбэгдорж гарын үсэг зурсан гэжээ

1778.gif.640x0_q85_upscale“Армянийн мэдээ” буюу evrazia.org сайтад өнөөдөр маш сонирхолтой мэдээлэл гарсан байна. Гэхдээ энэ мэдээлэл үнэн бол монголчуудын хувьд таатай биш төдийгүй бидний тусгаар тогтнолд заналхийлэл ирж байна. Учир нь энэ жил Монгол орон Оросын нэгэн бүрэлдэхүүн хэсэг болно хэмээн энэ мэдээлэлд дурьджээ. Тус сайтад ” Энэ жил Оросын Холбооны улсын бүрэлдэхүүнд Монгол гэсэн субъект нэмэгдэж  магадгүй” хэмээн гарчиглажээ.  Энэ талаарх мэдээллийг тус сайт ОХУ-ын гадаад хэргийн сайд Лавровын үгнээс иш татсан байна

 

Оросын Гадаад хэргийн сайдын мэдэгдэлд: Оросын хувьд ийм нэгдэл нь маш их ашигтай. ЗХУ-ын үед Монгол улс ЗХУ-ын татаас авдаг бүс байсан, өнөөдөр энэ байдал өөрчлөгдсөн. Монгол нь Оросын бүрэлдэхүүнд Автономит улсын эрхтэйгээр орно” хэмээн мэдэгдсэн байна. Мөн визийн горимыг өөрчлөх, Монгол-Оросын эдийн засгийн нягт хамтын ажиллагаа нь үүнд бүрэн дүүрэн хувь нэмэр оруулна хэмээн бичжээ. Хамгийн ноцтой нь ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хооронд 2012 зурагдсан гэрээний талаар мэдээлсэн байна. Энэхүү гэрээг өчигдөр гэрээ нь Холбооны зөвлөлөөр батлагдаж, Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурлаа” гэжээ.

 

Крымын асуудал дэлхий даяар шуугиан дэгдээж дуусаагүй байтал гадаадын сайтад ийм мэдээлэл гарч эхэлсэн нь ноцтой асуудал юм. Өмнө нь манай орныг бусад оронтой нэгтгэнэ гэх мэдээлэл нь ихэвчлэн блогоор дамжсан хувь хүний үзэл бодол байдаг байсан. Гэтэл энэ удаад Ерөхийлөгч Ц.Элбэгдоржийн гарын үсэг зурсан гэрээг дурьдсан нь ор үндэсгүй  мэдээлэл биш гэдгийг илтгэж байна.

 

 

Эх сурвалж: http://evrazia.org/news/31528


URL:

Сэтгэгдэл бичих