Өнөөдөр “Дэлхийн усны өдөр”
Монгол Улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бүртгэгддэг
Энэ өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх талаар улс орнуудад уриалдаг бөгөөд НҮБ-аас 2014 онд “Ус ба эрчим хүч” гэсэн уриаг дэвшүүлээд байгаа.
Энэ хүрээнд Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Эрүүл Мэндийн Яам, Эрчим Хүчний Яамнаас гаргасан мэдээллийг Та бүхэнд хүргэж байна.
Усыг олборлоход эрчим хүч шаардагддаг бол эрчим хүч бий болгоход мөн ус шаардлагатай юм.
Ус ба эрчим хүчний зарцуулалт нь хүн амын өсөлттэй холбоотой жилээс жилд өсөх хандлагатай байна. 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 60 хувиар, 2007-2035 он гэхэд дэлхийн эрчим хүчний хэрэглээ 50 хувиар ихсэнэ гэж тооцоолсон байна.
Дэлхий дахинд 1,3 тэрбум хүн цахилгаан эрчим хүчний хангамжгүй, 768 сая хүн сайжруулсан усны эх үүсвэрийн хомсдолтой, 2,5 тэрбум хүн ямар ч сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй орчинд амьдарч байна.
Өнөөдөр эрчим хүчний салбарт цэвэр усны 8 орчим хувийг ашиглаж байгаа бөгөөд зарим хөгжингүй орнуудад цэвэр усны 40 хувийг ашиглаж байна. Эрчим хүч үйлдвэрлэхэд шаардагдах усны хэмжээ нь эрчим хүчний зарцуулалтаас 2 дахин ихсэх хандлагатай байна гэж тооцоолжээ.
Манай улсын хувьд ажиллаж байгаа Дулаан Цахилгаан Станцуудын усны нийт хэрэглээ 21,000,000 м3/жил байгаа бөгөөд шинээр барихаар төлөвлөж буй 5-р станцын усны хэрэглээ 7,000,000 м3/жил байхаар техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсан байна.
Ус болон эрчим хүчний хүрэлцээ хангамж нь улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг илтгэнэ.
Дэлхий дахинд 1,3 тэрбум хүн цахилгаан эрчим хүчний хангамжгүй, 768 сая хүн сайжруулсан усны эх үүсвэрийн хомсдолтой, 2,5 тэрбум хүн ямар ч сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй орчинд амьдарч байна.
Ус ба эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны нэг хэсэг нь сэргээгдэх эрчим хүчний томоохон эх үүсвэр болох Усан цахилгаан станц бөгөөд 2035 он гэхэд нийт эрчим хүчний 16 хувийг хангах төлөвтэй байна.
Усан цахилгаан станцад ашиглагдсан усны ихэнхи хэсэг ууршимтгай байдлаар буцаад голын устай нэгддэг бөгөөд энэ нь усны урсгалын чанарт чухал нөлөө үзүүлдэг.
Усны хэрэгцээ өсөн нэмэгдсээр, хязгаарлагдмал нөөц багассаар байна.
Дэлхийн хэмжээнд нэг хүний хоногийн усны хэрэглээ 100-105 литр байдаг. Манай улсын орон сууцанд амьдардаг нэг хүний хоногт хэрэглэх усны дундаж хэрэглээ дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн хэрэглээнээс даруй 2 дахин их (230-280 литр) байгаа бол гэр хорооллын хэрэглэгчид дэлхийн дундаж түвшнээс 5-10 дахин бага (6-8 литр) ус хэрэглэж байна.
Манай улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бүртгэгдэж усны нөөц багатай орны тоонд багтдаг юм.
Монголчууд хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорхи усаар хангадаг. Гэхдээ газрын доорхи усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жилээр тоологддог байна. Иймээс 20 хоногт л нөхөн сэргээгддэг гадаргын усыг түлхүү ашиглаж, газрын гүний усны нөөцийг хамгаалалтад авах шаардлагатай билээ.
Дэлхийн хэмжээнд нэг хүний хоногийн усны хэрэглээ 100-105 литр байдаг. Манай улсын орон сууцанд амьдардаг нэг хүний хоногт хэрэглэх усны дундаж хэрэглээ дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн хэрэглээнээс даруй 2 дахин их (230-280 литр) байгаа бол гэр хорооллын хэрэглэгчид дэлхийн дундаж түвшнээс 5-10 дахин бага (6-8 литр) ус хэрэглэж байна.
Усны үр ашиггүй зарцуулалтын талаарх тоо баримт:
Эвдэрхий цоргоор ус дуслахад цагт 0.54, хоногт 13, долоо хоногт 90, жилд 33112 литр цэвэр ус ямарч үр ашиггүй хаягддаг байна. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлвэл жилд 3 сая гаруй төгрөгийг үр ашиггүй зарцуулж байна гэсэн үг юм.
Та крантаа хаахгүйгээр шүдээ угаах үедээ 5-10 литр ус ашигладаг бөгөөд жилд 1825-3650 литр усыг зөвхөн шүдээ угаахад зарцуулж байна. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлвэл жилд 209875-419750 төгрөгийг үр ашиггүй зарцуулж байна. Харин та шилэн аяганд ус хийж шүдээ угааснаар энэ мөнгийг хэмнэх боломжтой юм.
Та ариун цэврийн өрөөний усаа нэг удаа татахад 6-10, гараа угаахад 3-5 литр ус зарцуулдаг байна.
Автомашиныг даралттай усаар угаахад цагт 500, зөөж угаахад 50 литр ус зарцуулдаг байна.
Усыг хэмнэснээр эрчим хүчийг хэмнэнэ. Эрчим хүчийг хэмнэснээр усыг хэмнэнэ.
Ус болон эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа үр ашгийг нэмэгдүүлэх нь бодлого, зохицуулалтын түвшний чухал арга хэмжээ юм.
Ус болон эрчим хүчний салбарын холбоо, хамтын ажиллагаа нь үр ашиггүй зарцуулалтыг бууруулах төлөвлөлт, зохицуулалтыг сайжруулахад чиглэгддэг. Эрчим хүчний салбарт ашиглагдаж байгаа цэвэр усны хэмжээг бууруулж цэвэршүүлсэн ус хэрэглэх нь нийгэм, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой юм.
Манай орны хувьд Дулааны цахилгаан станцуудад цэвэршүүлсэн усыг дахин ашигласнаар дараах үр дүн гарна. Үүнд:
-Дулааны цахилгаан станцуудад ашиглах 28,000,000 м3/жил усыг айл өрх, сургууль, эмнэлэг гэх мэт олон нийтийн байгууллага болон бусад аж ахуйн нэгжүүдэд хангалттай хэрэглэх боломж бүрдэж зардлыг хэмнэх юм.
-Одоогийн хэрэглэж байгаа гүний усны үнийг багасгаснаар цахилгаан станц тус бүрийн оператор, засвар үйлчилгээний зардлыг бууруулж чадна.
-Төв цэвэрлэх байгууламжаас Туул гол руу хаях цэвэрлэсэн усны хэмжээг багасгаснаар байгаль орчинд нөлөөлөх байдлыг бууруулах боломжтой болно.
Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
Эрүүл Мэндийн Яам
Эрчим Хүчний Яам
URL: