Оросын зээлжих зэрэглэл буурч болзошгүй
Олон улсын зээлийн үнэлгээний “Стандарт энд пүүрс” компани 20-ны өдөр ОХУ-ын зээлжих зэрэглэл хэтдээ буурч болзошгүй боловч одоогийн зээлжих зэрэглэлийг нь өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ.
Тус компани мөн өдөр тайлан нийтэлж тэмдэглэхдээ, Америк Европын хориг арга хэмжээ Оросын эдийн засагт сөргөөр нөлөөлж, улмаар Оросын зээлжих зэрэглэл хэтдээ буурч болзошгүй, гэсэн хэдий ч тус компани Оросын урт болон богино хугацааны гадаад валютын BBB/A-2зээлжих зэрэглэл болон үндэсний валютын BBB+/A-2зээлжих зэрэглэлийг хэвээр хадгална гэлээ.
Геополитикийн эрсдэл болон Америк Европын хориг арга хэмжээний нөлөөгөөр, Оросын хөрөнгийн гадагш урсгал үргэлжлэх төлөвтэй байна гэж тус компани тайландаа мөн тэмдэглэжээ.
URL: