Үг, үйлдлийнхээ нөлөөлөх хүчийг хэзээ ч бүү дутуу үнэл!
Дунд сургуулийн ахлан ангид байхдаа би нэг хүүг мэддэг байсан юм. Түүнийг Кайл гэдэг байлаа. Нэг удаа хичээл тарсаны дараа би түүнийг бөөн юм барьчихсан сургуулиас гарч явахыг нь харлаа. Энэ лав сумтай байх шүү… ухааны юм бодов. /Барууны сургуулиудад сурагчид өөрсдийн гэсэн зүйлсээ сургууль дээрээ хадгалдаг хувийн шкафтай байдаг/
Хөл бөмбөгийн тоглолт, найзуудтайгаа уулзах ганц нэг уулзалт товлосон байсан болохоор ирж буй амралтын өдрүүдэд нэн баяртай байлаа.
Хэдэн бацаaнууд хажуугаар нь гүйж өнгөрөхдөө миний урд өөрийн хамаг өмч хөрөнгөө тэвэрчихсэн явсан Кайлыг албаар түлхэж, мань хүний хамаг юмаа зам дээр унагаж, санаснаа хэрэгжүүлсэн бацаанууд инээлдсээр цааш гүйлдлээ. Кайлын нүдний шил өөрөөс нь хол унаж байгааг нь харсан болохоор нүдний шилийг нь дөхүүлж өгөөд ажиглавал түүний нүднээс нулимас гарчээ. Надад өрөвдөх сэтгэл төрж: -Үхлээ эрсэн новшнууд вэ… гэлээ. Намайг тэгэж хэлэхэд Кайл -Баярлалаа гэж хэлээд над уруу хараад нэг их инээмсэглэв.
Тэр инээмсэглэл чин сэтгэлийн, нүүр дүүрэн, талархал дүүрэн инээмсэглэл байлаа. Би түүнээс хаана амьдардгийг нь асууж, ойролцоо байсан болохоор зам нийлж хамт алхлаа. Ойрхон байж яагаад өмнө нь тааралддаггүй байсан юм бол… гэж намайг хэлэхэд тэр өмнө нь хувийн сургуульд сурдаг байсан гэлээ.
Хувийн сургууль мургуульд сурдаг байсан тийм хүүхэдтэй ярьж марьж үзээгүй л дээ, өмнө нь. Би зарим юмыг нь барьж, жаал зугаа юм ярилцаад мань хүн тун давгүй санагдсан учир би хагассайнд бидний хэдэн нөхөдтэй хөлбөмбөг тоглох уу? гэж урьлаа.
Нөхөрлөх тусам л бид илүү сайн найзууд болж байлаа. Манай бусад найзуудад ч минь хүн таалагдсан юм. Ирэх нэг дэхь өдөр нь сургууль уруу явахдаа би дахиад л нөгөөхийн чинь түмэн новшийг өргөлцөж явлаа. -Хөөе гараа, чи ийм юм өдөр болгон зөөгөөд дасгал хийгээд байгаа юмуу, хаашаа юм гэж намайг хэлэхэд, тэр нэг инээсэн болоод новшноосоо надад бариулсан юм.
Бидний нөхөрлөл 4жил үргэлжилж, бид ахлах ангид орцгоон, мэргэжилээ сонгох болцгоов. Тэгэхэд бид аль хэдийн өөр өөр сургууль өөр өөр хотод суралцах ч гэлээ насан туршийн анд найзууд болчихсон байлаа.
Кайл ангидаа комун нь. Би түүнийг үргэлж “сумтай гараа” гэж шоолдог байлаа. Тэр жил төгсөгчдөө төлөөлж мань хүнийг үгээ хэл гэж сургуулийн захиргаанаас хэлжээ. Би ч надад оноолт ирээгүйд л баярлаж байлаа.
Төгөсөлтийн баяр болдог өдөр Кайл их сэмбэгэр харагдаж байлаа. Үнэхээр л сургуулийн хэдэн жилд өөрийгөө олж нээсэн нөхдийн нэг гэхээр гялалзана. Жаахан таргалж, нүдний шил нь ч улам зохиод байх шиг. Дашрамд хэлэхэд маниасаа ч олон удаа охидтой болзоонд яваад үзжээ. Яагаад ч юм охид мань хүнд маниасаа ч сайн.
Яг тайз уруу гархаас өмнө сандраад байгаа нь илт байсан болохоор би мань хүний нуруун дээр алгадаж, -Сумраа минь ээ, зүгээр дээ! Чи угаасаа чадышдээ… гэлээ. Тэр анх надтай танилцахдаа инээмсэглэж байсан шигээ нэг арзайтлаа инээв.
За тэгээд л, хоолойгоо засаж ирээд л эхэллээ дээ…
“Төгсөлтийн баяр гэдэг бол талархалын баяр юм. Хүнд үеийг давж туулахад тусалсан бүх хүмүүст, эцэг эхдээ, багш нартаа, ах дүү, хамгийн гол нь найз нөхөддөө талархал илэрхийлэх баяр юм. Хэн нэгний анд нөхөр байна гэдэг тухайн хүндээ өгч болох том бэлэг юм шүү, гэж би хэлмээр байна. Би та нарт нэг түүх яръя.. гээд бид хоёрын таарсан тэр өдрийн түүхийг яриад эхлэхэд нь би бүр чихэндээ ч итгэсэнгүй. Гэхдээ тэр: -Би тэр өдөр өөрийнхөө бүх юмыг аваад шинэ сургуулиасаа, ер нь бол амьдралаас нэг мөсөн явж байсан юм. Амралтын өдөр амиа хорлоно, дараа нь ээж минь сургууль дээрээс ирж миний юмыг авхад хэцүү байх байх … гэж бодоод би өөрийнхөө шүүгээг бүрэн цэвэрлэчихээд явж байсан юм. Талархмаар нь би аврагдсан юм. Миний найз намайг аварсан юм” … гэж авдгийн…
Сургуульдаа нэр хүндтэй, царайлаг тэр залууг ийм юм ярина гэж бодоогүй хүмүүс гайхан энд тэнд дуу алдана… Мань хүний ээж аав хоёр уруу харахад тэр хоёр ч гэсэн яг л хүү шигээ нүүр дүүрэн инээгээд, нулимастай нүдээр намайг харж байлаа. Тэр мөчийг хүртэл би яг юу болоод байгааг бүрэн ойлгож чадаагүй юм.
Үг, үйлдлийнхээ нөлөөлөх хүчийг хэзээ ч бүү дутуу үнэл!
Таны хийж буй бяцхан үйлдэл хэн нэгний амь амьдралыг шийдэж байж болох юм.
URL: