Мэс хүргэж “Хөөрхөн” болсон олны танил эрчүүд
Сүүлийн үеийн манай олны танил эрхмүүд их “хөөрхөн” болжээ. Гэхдээ та тэднийг угаасаа тийм хөөрхөн гэж андуураагүй биз.
Гоо сайхны мэс засал гэдэг зүйл дэлхий манайд төдийгүй дэлхий дахинд хамгийн ашигтай бизнес болоод байна. Тодруулбал, гоёж гангалахын хоббитой олны танил эрхмүүд толинд хараад л таалагдахгүй бол аль нэг гоо сайхны мэс заслын эмнэлэг дээр очоод өөрийгөө өөрчлүүлэхэд амархан болж. Гэхдээ энэ нь найдваргүй, бас муу үр дагавартай гэдгийг төдийлөн тооцдоггүй. Гоо сайхны хагалгааны дараа “гоё” болсон олны танил эрчүүдийг үр дагавартай нь сонирхуулъя гэж бодлоо.
-Төрийн соёрхолт дуучин Д.Болд
Рок попын ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулж, залуусыг үнэхээр байлдан дагуулж чадсан хамтлаг бол яахын аргагүй “Камертон”. Гэхдээ “Камертон”-чуудаас урлагт хамгийн үнэнч зүтгэж байгаа нь хамтлагийн ахлагч Д.Болд. Тэрээр “В” продакшнаа байгуулж олон залуу уран бүтээлчдийг гаргаж ирсэнээс гадна “Монгол поп” хэмээх шинэ урсгал нэвтрүүлсэн нь Төрийн шагнал хүртээд буй. Уран бүтээлээс гадна гадаад төрхөндөө үргэлж анхаарлаа хандуулдаг тэрээр хувцаслалт болоод гоо сайхандаа цаг зав гаргахдаа харамгүй ханддаг нэгэн гэж байгаа. Тэрээр угийн сүүхээтэй нэгэн болохоор хүн бүрт төдийлөн анзаарагдахааргүй гоо сайхандаа өөрчлөлт хийсэн. Энэ нь түүний лазер давхраа. Сингапур улсад хийлгэсэн түүний энэ давхраа эдгэхдээ хурдан бөгөөд нэлээд өндөр үнэтэй гэсэн шүү
-УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай. УИХ-ын гишүүн асан маань мисс эхнэрийнхээ зөвлөгөөг даган байгалийн хуулийг зөрчсөн гэдэг. Тодруулбал, Л.Гүндалай улс төр, намын ажил гэсээр хэдхэн жилийн дотор хөгширч арьсаа унжууллаа гэсэн шүүмжийг эхнэрээсээ хүлээжээ. Тиймээс эрхэм гишүүн асан маань “Монголын сайхан хүүхнүүд”-ийн тэргүүн эгнээнд бичигддэг байсан гэргийнхээ үгийг үг дуугүй дагаж,гоо сайхны мэс засал хийлгэсэн гэдэг. Тэрээр арьсаа татуулж нүднийхээ давхрааг томсгожээ. Сонирхуулахад, Эрхэм гишүүн асан өөрөө гадаадын өндөр хөгжилтэй оронд эмч мэргэжил эзэмшсэн учраас гоо сайхны мэс засал эрүүл мэндэд ямар нэгэн муу нөлөөгүй гэдэгт итгэлтэй байдаг гэнэ лээ.
-Продюссер Б.Чинбат. АНУ-д ажиллаж, амьдарч дэлхийн шилдгүүдтэй нэгэн тайзнаа гарсан хөгжмийн зохиолч Б.Чинбатын өөрчлөлтийг мэдэх хүн цөөнгүй. Түүний нүд урьд урьдийнхаасаа хамаагүй том болсон бөгөөд давхраа хийлгэснээр алдарт жүжигчин Жэки Чантай нэлээд төстэй харагдах болсон гэж олон хүн хэлдэг юм билээ. Тэрээр энэхүү өөрчлөлтөндөө өөрөө тун ч сэтгэл хангалуун явдаг сурагтай.
-МҮАН-ын дарга М.Энхсайхан. МҮАН-ын даргыг уг нь Төрийн харчуудаас царайлгаараа дээгүүр бичигддэг гэдэг юм билээ. Гэвч тэрээр өөртөө тийм ч сэтгэл хангалуун байдаггүй бололтой. Хэдхэн жилийн өмнө анхны эхнэр н.Шүрэнцэцэгээсээ салсны дараа нүдэндээ давхраа оюулж, зовхио татуулан өөртөө “шинэчлэлт” хийсэн гэгддэг.
Юутай ч хэл яриа, зүс царайгаараа улс төрч эрчүүд дундаа гайгүй “романтик эр” тэрээр хөгширч үрчлээтэхээс үнэхээр айдаг гэсэн шүү.
-“Камертон” хамтлагийн дуучин Эба. Цагтаа охидын зүрх, сэтгэлийг эзэмдэж байсан “Камертон”-чуудаас хамгийн
царайлаг гэгддэг дуучин Эба нүдэндээ давхраа хийлгэжээ. Тодруулбал, тэрээр 10 жилийн ойн үеэрээ Солонгосыг зорьж нүдэндээ давхраа хийлгэжээ. Гэвч үүнийгээ тэрээр жигтэйхэн үгүйсгэдэг. Үнэндээ давхраа нь төрөлхийн юм шиг харагддаг ч мэдээж гоо сайхнаараа дэлхийд дээгүүр тооцогддог Солонгосчууд юу гэж л манайхан шиг бамбайлгаж, бэлцийлгэж оёх вэ дээ. Ямартаа ч Эба “ гоо сайхны хувьсалд” өртжээ.
-Дуучин ВХ. “My love”, “Sorrow”, “Ийм нэгэн дурлал” киноны дуу зэргийг дуулж, олны танил болсон дуучин ВХ лазер давхраагаар гангарагсдын жагсаалтанд зүй ёсоор орно. Тэрээр “New star” студиэс өрх тусгаарлаж, нэг хэсэг нам гүмхэн байх хугацаандаа хувийн амьдралдаа болон гоо сайхандаа нэлээд өөрчлөлт хийсэн. Түүний энэхүү өөрчлөлт хэний ч нүдэнд өртөхүйц тод томруун харагддаг бөгөөд тэрээр Солонгос улсад энэхүү өөрчлөлтөө хийлгэжээ.
-Сангийн сайд Ч.Улаан. Сангийн сайд Ч.Улааныг улс төрөөс илүү “уяач” байхдаа дуртай гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэрээр Улсын наадмын айраг түрүүг хуу хаман, хурдан хүлгүүддээ зориулан дуу хийлгэж өөрөө клипэнд нь тоглодог зайтай монгол эр. Гэвч сүүлийн үед хурдан морьдоосоо ч илүү чухалд нэгэн зүйлийг тооцох болж, алт шиг цагаа үрж эхэлжээ. Ч.Улаан сайд бага зэрэг сулраад байсан нүүрнийхээ арьсанд санаа тавьж арьсаа татуулан дөнгөж дөч шүргэж буй залуухан хархүү шиг малилзах болжээ. Тэрээр үүнийгээ хичнээн нууцалсан ч ангийнхаа хөвгүүдийг хэдэн хослол сэлгэж өмсдгийг нь хүртэл андахгүй мэддэг эмэгтэй гишүүдийн харцнаас мултарч чадалгүй нууцаа задалсан гэнэ лээ.
-Хөтлөгч Н.Наранням. Анх радио, фм-ээс ажлын гараагаа эхэлсэн хөтлөгч Н.Наранням үеийн хөтлөгчдөөсөө олон зүйлээрээ ялгардаг. “Гэгээн алсын одод”, “Гялайлаа” зэрэг нэвтрүүлгүүдийг хөтлөн явуулдаг тэрээр ТВ-9 телевизэд орсон даруйдаа гоо сайхандаа хувьсгал хийсэн. Студийн хурц, тод гэрлүүд өөдөөс нь тусахаар өөрийн эрхгүй сүүмийж хардаг түүнийг найруулагч нь давхраа хийлгэхийг зөвлөснөөр тэрээр энэхүү өөрчлөлтийн салхинд өртсөн гэнэ лээ.
URL: