Залуу багш, оюутнуудын хүсэн хүлээдэг “Эврика-2014” тун удахгүй
Монголын ЗалуучуудынХолбооноосжилбүруламжлалболгон зохионбайгуулдаг “Эврика-2014” залуубагш, оюутныэрдэмшинжилгээнийбагахуралтунудахгүй 21 дэх жилдээболохгэжбайна.Энэхүү хурал ньэдийн засаг, бизнес, техник технологи, мэдээллийн технологи, нийгмийн ухааны салбар, хуульэрхзүй, газар зүй геологи, экологи хөдөө аж ахуй, байгалийн ухаан /физик, математик, хими/, анагаах ухааныгэсэн 10салбарынхүрээндзохион байгуулагдах ажээ. Монгол улсын дээд боловсролын сургалтын бүх чиглэлийг хамарсан залуу багш, оюутны үндэсний хэмжээний ЭШБХ-ыг зохион байгуулж, судалгааны ажлыг олон нийтэд сурталчлах, урамшуулах, судалгаа, шинжилгээний ажил хийх сонирхолтой залуусын тоог нэмэгдүүлэх замаар нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм. Оюутнууд өөрийн сургууль эсвэл салбарын ЭШ-ний хуралдаа 1-3 байр эзэлсэн тохиолдолд “Эврика”-д орох эрхээ баталгаажуулах юм байна. Ямартай ч эхний сургуулиуд дээр эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулагдаад эхэлсэн гэдгийг дуулгалаа. 2-р шатны шалгаруулалт МЗХ-ны төв байранд эхлэх бөгөөд эдийн засаг, бизнес 4-р сарын 7-нд, техник технологи, мэдээллийн технологи 4-р сарын 8-нд, нийгмийн ухааны салбар, хуульэрхзүй 4-р сарын 9-нд, газар зүй геологи, экологи хөдөө аж ахуй 4-р сарын 10-нд, байгалийн ухаан /физик, математик, хими/, анагаах ухаан 4-р сарын 11-нд салбар хуралдаанууд болох бол 4-р сарын 16-ны өдөр Төрийн ордны их танхимд нэгдсэн хуралдаан зохион байгуулагдана. Эрдэм шинжилгээний бага хуралд оролцох материалыг энэ 3-р сарын 31-ныг хүртэл МЗХ-ны 201 тоотод хүлээн авах юм байна.
URL: