Тархины гэмтэл авсан биш авъяас нь илэрч алдартай зураач болжээ

zhenshhina-realizovala-detskuyu-mechtu-upav-s-lestnicy_44949_649 настай Пип Тейлор гэгч Англи эмэгтэй зураг зурахыг үргэлж мөрөөддөг байсан ч түүнд ямар ч авьяас байгаагүй гэнэ. Зураг зурах мөрөөдлөө биелүүлэхийн тулд гэрийн багшаар хичээл заалгаж байсан ч ямар ч ахиц гардаггүй байжээ. Харин тэрбээр шатнаас унаж, тархиндаа гэмтэл авсныхаа дараа гэнэт л зураач болчихсон гэнэ. Пип Тейлор эмнэлэгт хүргэгдэж, хэдэн цагийн дараа ухаан оржээ. Эмч нар түүнийг долоо хоног эмчилсний дараа эмнэлгээс гаргасан ч нөхөн сэргээх эмчилгээнд багадаа л хагас жилийн хугацаа шаардагдана гэж сануулсан байна.

Гэртээ гарсан хойноо нэг өдөр Пип мөн л зураг зурмаар санагдаж, харандаа шүүрэн авчээ. Гэтэл урьдын адил эв хавгүй, эрээчсэн зүйл биш, харин жинхэнэ зураг амилсан гэнэ. Ингээд тэрбээр өдөрт дөрвөн хөрөг зураг зурж, хувийн захиалга ч авдаг болжээ.  Пиптэй тохиолдсон энэхүү гайхалтай тохиолдлыг Савантын олдмол хам шинж гэж нэрлэгддэг. Гэмтлийн дараах хам шинж хэмээн эмч нар дүгнэж байгаа аж. Ийм хамж шинжийн үед тархи гавландаа гэмтэл авсан эсвэл энэ төрлийн өвчнөөр өвдсөн хүмүүс “Суу билгийн арал” буюу нэг ба хэд хэдэн салбарын мэдлэгийг асар ихээр, гэнэт хуримтлуулдаг гэнэ.

“Урлагаас би асар их таашаал авч байна. Тархины гэмтэл миний амьдралд эерэг өөрчлөлт авчирлаа. Мөрөөдөл минь биелсэн” гэж Пип Тейлор dailymail.co.uk-д ярьжээ.

Түүнд гэнэт ирсэн энэ авьяас бас л хоромхон зуур алга болох вий гэж эмээсэндээ бүсгүй өдөр бүр зурахыг хичээдэг гэнэ. Гэхдээ ийн авьяас нь гэнэт алга болох явдал бараг тохиолдохгүй  гэж эмч нар үзэж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих