Л.Гүндалайгийн тактик “Усанд хаясан чулуу шиг алга болох”
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай улс төрөөс холдоод хоёр жил болж байна. Тэрээр энэ хугацаанд хувийн асуудлууддаа дээд зэргээр анхаарсан гэнэ. Эрүүл мэнд, гэр бүл, хийж амжаагүй байсан ажлууддаа илүү цаг,заваа зарцуулж өнгөрсөн хоёр жилийг үдсэн аж. Мөн тэрээр“Чөтгөрийн тойргоос аль болох холдож,чөлөөтэй байхад хамаг цагаа үрж сууна”хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
УИХ-д 12 жил ажилласан Л.Гүндалайгийн хувьд “Усанд хаясан чулуу шиг алга болох” нь түүний тактик аж. Тэрээр “Л.Гүндалай хаачив гэж бас бодог. Хүмүүс ч дүгнэг” хэмээжээ.
Түүнийг Хилийн боомтын захиргааг төвхнүүлэх хүнээр сонгогдлоо гэсэн мэдээлэл тархаад буй. Тэгвэл энэ талаар тэрээр ”Хууль хэрэгжиж эхлээгүй юм билээ. Гадуур намайг даргаар нь очно гэж яригдаж байна. Түүнээс биш эцсийн шийдвэр тушаал нь гараагүй. Хууль хэрэгжиж эхлээгүй байхад дарга цэргийн асуудал яригдахгүй байх” гэв.
URL: