Шүлхийн шаардлага хангаагүй вакциныг хураажээ

VaccinesМалын шүлхий өвчин зүүн аймгуудад эрчимтэй тархснаас болж вакцины хүртээмж байдал үүсгээд байсан юм.  Иймд ОБЕГ-аас яаралтай гаднаас вакцин оруулах шаардлагатай болсон.  Гэтэл малын шүлхийд зориулан гаднаас оруулж ирж буй “Цагаан залаа агвет” компанийн нийлүүлэх ёстой 500 мянган тун вакциныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хүлээн авахаас татгалзжээ. Уг вакциныг зориулалтын бус нөхцөлд хадгалснаас үүдэн чанарын хувьд шаардлага хангахааргүй болсон гэнэ.

Тус компани хоёрдугаар сарын 21-нд л нэг сая тун вакцин нийлүүлнэ гэж гэрээ хийсэн бөгөөд товлосон хугацаандаа нийлүүлж чадахаа больсон тул хоёрдугаар сарын 27 болгож хугацаагаа сунгасан ажээ.

Ийн хугацаагаа сунгасан ч амжилгүй гуравдугаар сарын 1-нд эхний 500 мянган тун вакцин оруулж ирсэн аж. Харин үлдсэн 500 мянган тун вакцин нь 2-8 градуст хадгалагдах ёстой гэсэн техникийн шаардлагыг зөрчсөн бөгөөд ийнхүү ашиглагдах боломжгүй учир хяналтын агуулахад хадгалагдаж байгаа аж .

Ч.Мөнхбат 

URL:

Сэтгэгдэл бичих