Б.Наранхүү Паркын газар дээр 68 давхар барилга барихаар болжээ

d1e8252a71b1a2a9originalinfomongolia.com сайтын өнөөдрийн дугаарт нэгэн сонирхол татахуйц мэдээлэл нийтлэгджээ. “Монголд хамгийн анхны 68 давхар барилгыг Никкэн Сэккэй групп барихаар боллоо” гэсэн гарчигтай энэ мэдээлэлд Мон-Уран компаний захиалгаар Японы Никкен Сэккей  /Nikken Sekkei/ компани энэхүү ажлыг гүйцэтгэхээр болсон бөгөөд гэрээнд гарын үсэг зурлаа хэмээн бичжээ.

index

Монголдоо ганц хүүхэд залуусд зориулсан томоохон газар бол хуучнаар Хүүхдийн парк буюу Соёл Амралтын хүрээлэн билээ. Гэвч хүүхдийн паркийг шинэчлэх, тохижуулан сайжруулах нэрийдлээр газраас нь хумсалан хумсалсаар одоо  энэ газрын тал хүрэхгүй газар л үлдээд байгаа. Залуус хамтдаа нэгдэж “хүүхдийн паркаа аваръя” гэсэн хөдөлгөөн  өрнүүлээд л амжилт олоогүй өнөөг хүрч байна. Гэтэл паркын газар дээр дахин нэгэн томоохон барилга сүндэрлэн босохоор гэрээ хийгдэн гарын үсгээ зурсан нь ийнхүү ил боллоо. Хүүхдийн паркийг одоогийн байдлаар эзэмшиж байгаа газрууд “Бид газраас нь нэг ч төө хумслаагүй, харин ч засаж тохижуулан олон улсын жишигт нийцүүлэх гэж байхад биднийг буруутгаж байна” хэмээн өөрсдийгөө хамгаалдаг. Гэтэл наанаа  ийм зүйл ярьчихаад, начир дээрээ компаниуд юу хийж байгаа  булхай дахин илчлэгдлээ.  Энэ гэрээг Мон-Уран компаний захирал Наранхүү хийсэн бөгөөд паркын газрын нэгээхэн хэсэг дээр түүний 68 давхар барилга сүндэрлэх нь бололтой.

Тус сайтад бичсэнээр “2014 оны гуравдугаар сарын 11-ны өдөр хоёр тал гэрээнд гарын үсэг зурлаа. Никкэн Сэккэй группыг төлөөлөн Мицоу Накамура, Мон-Уран компанийг төлөөлөн Б.Наранхүү, Б.Оюунчимэг нар гарын үсэг зурлаа. Энэ бол Улаанбаатар хотод босож байгаа хамгийн анхны 68 давхар барилга юм. Хүүхдийн паркийн 110 метр талбайг эзэлсэн 250 метр өндөр 68 давхар барилга нь газар хөдлөлтөнд тэсвэртэй хамгийн сүүлийн үеийн технологиор баригдана. Энэ барилга дотор орон сууц, таван одтой зочид буудал, оффис, худалдааны төв зэргийг дэлхийн стандартад нийцсэн шилдэг менежменттэй багийнхан хийж гүйцэтгэнэ.  Барилгын ажил 2014 онд эхлэн 2018 оны  арванхоёрдугаар сард дуусна” хэмээн бичжээ. Барилгын гүйцэтгэгч талыг төлөөлөн Мицоу Накамура ” Энэ бол бидний монголд хийж байгаа анхны ажил биш. Гэхдээ бид энэ  барилга дээр загварын өвөрмөц шийдлийг харуулж, нарийн ур ухаан зарцуулах болно. Эдийн засгийн өсөлттэй яваа Монгол улсыг энэ барилга тодорхойлох болно” хэмээн хэлсэн байна.

эх сурвалж: http://www.infomongolia.com/ct/ci/7566

эх сурвалж: time.mn


URL:

Сэтгэгдэл бичих