“Мобиком”-д шударга шулуулъя
9919-тэй дугаар нь илүү үнэтэй. Алт, мөнгөн дугаар, 9911, 9919-тэйгээсээ шалтгаалаад дээд тал нь 100 сая хүрч байна. Дугаар харах үйлчилгээ л гэхэд 1996 онд 6000 төгрөг, 2005 онд 1500 төгрөг. Ярианы тариф 1996 онд 390, 2005 онд 190-250 байсан бол өдгөө сүлжээндээ 70, бусад сүлжээнд 100 төгрөг.
Энэ 100 бол хэрэглэгчид бид шударга бус шулуулж байгаагийн хамгийн том жишээ. Бусад сүлжээнд 40 төгрөгөөр мессэж бичдэг даварсан газар Мобикомоос өөр хаана ч байхгүй. Дэндүү үнэтэй тариф.
Мобиком монголчуудад цаг тухай бүрт тохирсон, тохирсон “үйлчилгээ” хийж байв. Бусад үүрэн холбооны операторуудын ярианы тариф сүлжээ харгалзахгүй дунджаар 50 төгрөг. Үүнийг энгийн зүйлээр тайлбарлая. Яг үнэндээ Мобикомын ажилчид юнител, скайтел, жи-мобайлыг сонгож хэрэглэдэг гэдгээр нь.
Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа ажлууд нь компаний хариуцлагын ажлууд гэдэг нь инээдтэй. Нэгэн жишээ: 1996 онд олсон орлогынхоо 5.1 сая ам долларыг эргүүлэн хэрэглэгчдэд зориулсан гэж тайлагнадаг. Энэ нь үнэндээ сүлжээгээ өргөтгөх, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг том болох гэсэн хүслийнх нь илрэл ажлууд л байсан.
1999 онд энэ тоо 16.6 сая ам долларт хүрлээ гэж тухайн үедээ сенсааци тарьж, 2003 онд харин 50.2 сая ам долларт хүрсэн гэж мэдэгдэж байв.
“Мобиком” олсон ашгийнхаа 100 төгрөг тутмын 81-ийг нь хэрэглэгчдийнхээ тусын тулд хөрөнгө оруулалт болгон бэлэглэдэг гэж ярьдаг. Энэ нь бодит байдал дээр үнэн байж харагддаг уу, үгүй юу? Яг үнэндээ энэ нь дараагийн 100 төгрөг олох гүүрээ өөрсөддөө барьж байгаа 81 төгрөг. Өөрөөр хэлбэл, нийт ашгийнхаа 81 хувийг хөрөнгө оруулалт маягаар монголчууддаа хүргэдэг сайхан сэтгэлтэй компани болж харагдаж байна.
За тэгвэл “Яг харагдаач” гэдэг үг энд тохирно. Ингэж чаддаг байсан бол аль хэдийнээ дампуурах байсан биз. Японы хувь нийлүүлсэн корпорациуд болох “Sumitomo”, “KDDI” нь Монголоос ашиг олох нь чухал биш, зүгээр л хүмүүнлэг энэрэнгүй хөрөнгө оруулалт хийж байгаа мэтээр өөрсдийгөө рекламддаг. Хэрвээ тийм байсан бол “Мобиком” нэртэй улаан загалмайн нийгэмлэг байгуулчих хэрэгтэй.
Яг бодит амьдрал дээр юун улаан загалмайн нийгэмлэг мантай “Улаан шулаач” буюу “Улаан жоом” нийгэмлэг болсон. 2012 онд гэхэд “Шилдэг шимтгэл төлөгч”- корпорациар шалгарсан. Энэ нь цаанаа шилдэг празитлагч корпораци гэсэн утга бүхий шагнал, гайхалтай амжилт.
Мобикомын энэ мэт шунал өнөөдөр тус компанийг дампуурах, эс дампуурах ирмэг дээр хүргэсэн агаад ажилчдаа хэдэн зуугаар нь цомхтголд оруулж байгааг бид бүхэн харж байна.
Нөгөөтэйгүүр “Мобиком” нэг сая 300 мянган хэрэглэгчидтэй гэж ярьдаг. Гэхдээ ихэнхи нь идэвхигүй буюу “үхмэл” дугаарууд.
Сүүлийн үед хүмүүс хоёроос гурван дугаартай болсон. Мобикомын дугаар нь гаднаас л дуудлага хүлээж авах гол үүрэгтэй. Хэрвээ та бусад сүлжээнд Мобикомын дугаараасаа ярьдаг бол 100 минут ярилаа гэхэд 10.000 төгрөг. Харин бусад операторуудаас ярихад дунджаар 5.000 төгрөг. 50 хувийн хөнгөлөлттэй.
Бид сонголтоо эргэж харах хэрэгтэй. Биднийг ингэж л шулж байна. Бизнесийн хамгийн бохир арга бол празитлах. Шударга шулуулъя.ъ
URL: