Нойргүйдлээс гарах 13 арга
Өнөөдөр таны хувьд хүндхэн өдөр байв уу? Ядаргаагаа тайлж сайхан амрах хүслээр дүүрэн байвч нойр тань хүрэхгүй байна уу? Үүнтэй хэрхэн тэмцэх вэ? Тэгвэл бидний бэлтгэсэн нойргүйдлээс гарах 13 аргыг туршаад үзээрэй.
1. Амьтан тоолох…
Нүдээ аниад хонин сүрэг хашаан дээгүүр үсэрч байна гэж төсөөлөн бод. Заавал хонь гэлтгүй өөр амьтан ч байж болно. Хамгийн гол нь сайтар төсөөлж бүх сүргийг үлдээлгүй тоолох ёстой. Гэхдээ зүгээр нэг, хоёр, гурав … гэж тоолбол та өөр ямар нэгэн зүйлийн талаар бодож унтахгүй байх магадлалтай тул анхаарлаа төвлөрүүлээд төсөөлөн бодоорой.
2. Салхинд зугаалах
Энэ нь маш үр дүнтэй арга. Хагас цаг цэцэрлэгээр алх. Гэхдээ маргаашийн ажил төрлийн талаар огт бодохгүй байхыг хичээгээрэй. Зүгээр л орчин тойрноо ажиглаж, юу ч бодохгүй алхах хэрэгтэйг анхаарна уу.
3. Бүлээн ванн
Хэтэрхий халуун усанд орвол нойр хулждаг тул усны хэм нь 36-370-аас хэтэрч болохгүй. Мөн усандаа хэдэн дусал анхилам үнэртэй /балжингарам цэцгийн/ тос хийж болно. Харин жүрж, нимбэгийн үнэртэй тосыг огт хэрэглэж болохгүй. Учир нь нойр улам сэргэдэг гэдгийг анхаараарай.
4. Цонхоо онгойлго
Бүгчим өрөөнд унтах хэцүү байдаг тул цонхоо онгойлгож унтаж бай. Сэрүүн агаарт бүүвэйлэгдэж сайхан нойрсох болно.
5. Секс
Нойргүйдэхэд хамгийн шилдэг арга гэж судлаачид үздэг байна.
6. Ном унших
Хамгийн гол нь сонирхолгүй, үсгийн хэмжээ нь маш жижиг бөгөөд уншихад түвэгтэй номыг сонгох хэрэгтэй. Таван минутын дараа л гэхэд гэрлээ унтраалгүй унтсан байх болно.
7. Е амин дэмийг мартаж болохгүй
Эрдэмтэдийн үзэж байгаагаар Е витамин дутагдсанаас амархан ядарч, сульдан нойргүйдэхэд хүргэдэг байна. Тиймээс Е витамин агуулагдах бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх хэрэгтэй. Эмийн сангаас витамины комплекс авч ууж болно.
8. Цай уух
Унтахаасаа 1.5-2 цагийн өмнө балжингарам цэцгийн хандаар цай чанаж уугаарай. Таныг тайвшруулах болно. Харин ногоон цай уухдаа болгоомжил.
9. Эмээ нарын арга
Зөгийн балтай сүү уухад нойр хүрэх болно. Тийм учраас өвдсөн үед эмээ нар зөгийн балтай сүү өгдөг шүү дээ. Өвчтөн хэр их унтана төдий чинээ хурдан эдгэрдэг гэж үздэг байна. 10. Шөнө битгий юм идэж бай
Шөнө юм идэх нь нэгдүгээрт таргалах аюултай. Хоёрдугаарт хоол идсэн үед унтахад хэцүү байдаг. Үнэхээр өлсөөд байвал унтахаасаа 2-3 цагийн өмнө салат, йогурт, ногоотой будаа гэх мэт хөнгөн хоол идээрэй. Мөн нэг аяга сүү, тараг уухад л хангалттай байх болно. Харин талх, чихэр, шоколад зэргийг огт идэж болохгүй.
11. Дасгалыг шөнө биш өдөр хийж бай
Унтахаасаа өмнө дасгал хийх нь байж боломгүй зүйл. Учир нь нойр тань гарцаагүй хульжих болно. Бие тань хэвэндээ ороход дор хаяж 2-3 цаг шаардагдана. Йог ч үүнд хамаарна гэдгийг анхаарна уу.
12. Бясалгал хийх
Бясалгал хүнийг тайвшруулдаг. Унтахаасаа өмнө гэрлээ унтраагаад, лаа асааж юу ч бодохгүй лааны дөл рүү харна. Ингэснээр та тайвширч сайхан амрах болно.
13. Унтлагын өрөөндөө хувьсал хийх
Хэрвээ унталгын өрөө тань хэтэрхий эрээн мяраан, хурц өнгийн хана, тавилгатай бол нойргүйдэх нь аргагүй. Тиймээс өрөөнийхөө өнгийг зөөлөн ногоон, цайвар цэнхэр өнгөөр солих хэрэгтэй. Мөн бичгийн ширээ, компьютераа өөр өрөөнд оруулах буюу орноосоо хол байрлуул. Тавилгынхаа байршлыг өөрчилсөнөөр нойргүйдлээс амархан ангижрах болно.
URL: