Сексээс дур хүслээ хангаж, ханамж таашаал авах
Дурлалт хархүү чинь сексдэх явцдаа сэрлийн цэгийг чинь олох гэж эрж хайж байвал мэдээгүй царайлж дуугүй хэвтэх хэрэггүй. Тэр чамд үнэхээр таалагдаж байгаа бол чи түүнд сэрлийн цэгээ харамгүй зааж өгөх ёстой.
Нэг. Танилцаад байгаа удаагүй хэрнээ тачаангуй эмэгтэй мэт ор дэрний ажилд яарч өдөж хоргоох хэрэггүй. Эрээ цээргүйгээр хүзүү цээжийг нь үнэрлэж, халуун амьсгаагаараа төөнүүлэн дур хүслийг нь асаах гэж оролдвол тэр чамайг буруугаар ойлгоно.
Хоёp. Анхны болзоонд ирэхдээ хэзээ язааны доль цохисон мэт хэтэрхий ил задгай битгий хувцаслаарай. Эрчүүдийн сонирхлыг өдөөх нь зүй боловч иймэрхүү маягаар хувцаслаж татна гэдэг өөрийнхөө үнэлгээг унагаана гэсэн үг.
Гурав. Хэт задгай хувцаслаж, тачаангуй авирлах нь эр эмийн хоорондын харьцааг хэт хурдасган идэвхжүүлж улмаар сүржин эхлэлтэй даржин төгсгөлтэй болгож мэднэ.
Дөрөв. Болзоонд ирж буй хэрнээ хэтэрхий албархуу байдлаар хувцаслах нь эрчүүдэд хүйтэн хөндий сэтгэгдлийг төрүүлдэг. Ийм эмэгтэйгээс эрчүүд дөлдөг бөгөөд жийрхэж мэднэ.
Тав. Танилцсан хар хүү сэтгэл зүрхийг чинь татаад байвал, өөрөө нэгэнт л сэтгэл алдарсан бол дотно харилцаанаас татгалзах аргагүй болно. Ийм үед аюулгүй байдлаа л хангах хэрэгтэй. Хэдийгээр хайрлан дотносож байгаа ч та хоёр бие биенээ сайн мэдэхгүй шүү дээ. Бэлгэвчийг эмэгтэй хүн өөртөө ойр авч явах нь буруугүй. Эрчүүд ийм үед бэлгэвчийг мартчихдаг гэмтэй.
Зургаа. Ийм үед дотуур хувцсандаа анхаар. Дотуур хувцас чинь үнэтэй, бас гоё үзэмжтэй байх ёстой. Гэхдээ хэт тачаангуй загварын дотуур хувцас бүү сонго. Эхлээд цаадахыгаа судлах хэрэгтэй.
Долоо. Хэрэв чи түүнийг гэртээ дагуулж ирэх бололцоогүй бол, цаадах чинь ч гэсэн чамайг гэртээ авчрах боломжгүй бол хаана уулзаж учрахаа цаад хархүүгээрээ сонгуулаарай.
Найм. Секс хийнэ гэдэг мэдээж сайхан. Гэхдээ хэт тачаангуй аашилж, орь дуу тавих, орилж хашгирахаас сэрэмжлээрэй. Чи хэдийгээр сэтгэл ханамжаа ингэж илэрхийлдэг байлаа ч цаадахад чинь эвгүй сэтгэгдэл төрж мэднэ шүү дээ.
Ес. Эр хүний сексийн чадавхи, дур хүслийг гаднаас нь хараад мэдэх ямарч боломжгүй байдаг. Иймд ор хөнжилд ороогүй байж яаран дүгнэлт бүү хий.
Арав. Хоёулахнаа байх үедээ хэнд ч хэрэггүй юм битгий ярь. Чалчаа эмэгтэй хүн олон сул талтай байдаг учраас элдэв юм ярих нь цаад хархүүгийнхээ дур хүслийг унтрааж мэднэ. Ялангуяа сексийн үед ажил хэргийн чанартай зүйл ярих нь чамайг үүрд орхиход хүргэж магадгүй.
Aрваннэг. Сексийн үед нэг их сүрхий дур таашаал авсан мэт бүү жүжиглээрэй. Эрчүүд хүүхнүүдийн заль мэхийг хангалттай мэддэг болохоор хуурамч дүр исгэх нь тэдэнд огтхон ч таалагддаггүй гэдгийг бүү мартаарай. Хэдийгээр чи дур ханасан мэтээр үнэмшилтэй жүжиглэж чадлаа ч эцсийн мөчид чи өөрөө л хохирно шүү.
Apванхоёр. Саяхан болж өнгөрсөн секст сэтгэл дундуур байгаагаа шууд илэрхийлж огтхон ч болохгүй шүү. Ялангуяа дуугаа хураах юмуу гаднах зүс царайндаа таатай бус байгаагаа илэрхийлж болохгүй. “Яасан чамд ямар санагдав” гэж асуух нь бүр ч утгагүй ч харин түүнийхээ оронд ялдамхан инээмсэглэж “Би өнөөдөр бэлэн биш байлаа” гэх мэтийн энгийн үг хэрэглээрэй.
Хэдийгээр та хоёр бие биедээ тэмүүлж сексдэхийг маш ихээр хүсч байлаа ч боломжтой нөхцөл бүрэлдэхгүй байхад цаад хархүүгээсээ сексдэхийг бүү тулган шаардаарай. Танилцаад удаагүй, дээр нь бэлгийн харьцаанд ороод удаагүй байхад нь байн байн сексийн жаргал эдлэхийг хүсэж байгаагаа дахин шаардах нь буруу. Сексийг үргэлж хүсч байгаагаа илэрхийлэх нь амиа бодсон хэрэг гэж сексологичид үздэг. Учир нь эрэгтэй хүн амарч дахин цэнэглэгдэх боломж бүрдүүлэх хэрэгтэй. Эрчүүд идэвхитэй сексийн дараа 10-аад минутанд нөхөн цэнэглэгддэг байхад зарим нь хэдэн өдөр ч болдог тал бий.
Дурлалт хархүү чинь сексдэх явцдаа сэрлийн цэгийг чинь олох гэж хичээж байвал мэдээгүй царайлж хэвтэх хэрэггүй. Тэр чамд үнэхээр таалагдаж байгаа бол сэрлийн цэгээ хэлж өгөх ёстой. Секс нь эр эм хоёр хэн хэндээ жинхэнэ ёсоор хайр сэтгэлээ илэрхийлсэн, харилцан ханамж таашаал эдлэх байгалийн арга юм шүү. Хайртай дотно хүнийхээ сексээс авсан аз жаргалыг дэмий зүйлээр унтраах хэрэггүй гэдгийг л дахин дахин сануулъя.
Чи хэзээ нэгэн цагт хайртай залуутайгаа таарамж муутай болж, та хоёр хоёр тийш болж салахаар шийдлээ гэж бодъё. Хэрэв ийм тохиолдолд секс ээ ч гэсэн орхиж, сексийн холбоогоо бүрмөсөн таслах хэрэгтэй. Мэдээж чи дахин шинэ хайр дурлалтай учирна. Магадгүй амьдралаа шинээр эхлэх үе ч ирж мэднэ. Харин саяхан шинээр танилцсан залуудаа урьд өмнө нь ойр дотно холбоотой байсан залуугаа муугаар ярьж огтхон ч болохгүй шүү гэдгийг л ямагт санаж яваарай.
URL: