Н.АЛТАНХУЯГ: БАРИЛГУУДЫН ӨРТӨГ 130 ТЭРБУМ ТӨГРӨГТ БАГТВАЛ ТӨСВИЙГ ТОДОТГОХ ШААРДЛАГАГҮЙ

сайд 12Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэвлэл мэдээллийнхэнтэй хийдэг 30 минут уулзалтдаа ЗГХЭГ-ын дарга Ч. Сайханбилэгийн хамт оролцлоо. Тэд өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хэрхэн ажилласан талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хэвлэлийнхний сонирхсон асуултад хариулт өгсөн.

Түүнээс төсвийн тодотгол хийх мөнгө Засгийн газарт байгаа юу гэдгийг тодруулахад “Энэ бол буруу мэдээлэл. Мөнгө байхгүй учраас төсвийн тодотгол хийхгүй гэсэн ойлголт байхгүй. Сангийн яаманд 130 орчим тэрбум төгрөг нь бэлэн байгаа. Гэхдээ төсвийн тодотгол хийхгүйгээр энэ асуудлыг шийдэх боломж байгаа юм. Жишээлбэл, шалгалтын явцад барилга нь дуусаад, ашиглалтад орсон байхад нэмж хэдэн тэрбум төгрөг төсөвт суулгуулах гэсэн долоон барилга, байгууламж байсан. Эдгээрийг зогсооход л өчнөөн мөнгө хасагдана. Энэ мэтчилэн заавал төсвийн тодотгол хийхгүйгээр царцаасан барилгуудаа үргэлжүүлэх байгууламжийнх нь мөнгийг өгөөд, түр зогсоох, дараа жил болгох гээд олон асуудлыг нъ шийдвэрлэх боломжтой байгаа юм. Хэрэв 130 орчим тэрбум төгрөгт багтвал заавал төсвиин тодотгол хиих шаардлагагүй гэж үзэж байгаа. Шалгалтын дүнг эцэслээгүй байна” гэж байлаа.

Харин цаг уеийн зарим асуултад Ерөнхий сайд дараах тайлбарыг өгч байлаа.
-Өнгөрсөн долоо хоногт “Рос-нефть”-ийн захирал Монголд ирээд буцсан. И.Сечин манай Засгийн газартай юун тухай ярисан бол?
-”Роснефть”-ийн зүгээс Монголд урт хугацаанд, тогтвортой шатахуун нийлүүлэх санал гаргасан. Харин бид үүнийг нь дэмжинэ гэдгээ хэлсэн. Түүнээс биш үнэ, татвар нэмэх талаар ямар нэг ч асуудал яригдаагүй.
-Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Украины асуудлаар байр сууриа илэрхийлсэн байсан. Засгийн газар ер нь ямар байр суурьтай байгаа вэ?
-Засгийн газар ч юм уу, Монгол Улсын байр суурийг Х.Баттулга илэрхийлээгүй. Хэн байр суурь илэрхийлэх вэ гэдэг нь бас өөрөө тодорхой хүн, институтаар дамжигдаж илэрхийлэгдэх байх. Нэг сайдын хэлсэн үг бол Монгол Улсын байр суурь биш шүү дээ. Түүнийг тухайн хүний өөрийнх нь бодол санал гэж л ойлгох учиртай.

 

 
Б.СЭЛЭНГЭ


URL:

Сэтгэгдэл бичих