Автобусны жолооч нар согтуу байжээ
Нийслэлийн Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгаас өнгөрсөн лхагва гарагт 06.00-08.00 цагийн хооронд Баянгол дүүргийн нутаг Эрчим хүчний гудамжинд том оврын нийтийн тээврийн автобуснуудын жолооч нарыг шалгасан байна.
Шалгалтаар “Мяралзаа” ХХК-ийн “Hyundai Aero city” 540 маркийн, 22-96 УНП улсын дугаартай автобусны жолооч 0.55 хувь согтолттой, “Тэнүүн Огоо” ХХК-ийн “Hyundai Aero city” 540 маркийн 43-79 УНС улсын дугаартай автобусны жолооч 0.30 хувь, “Эрдэм Транс” ХХК-ийн Daewoo маркын 06-72 УНС улсын дугаартай автобусны жолооч 0.23 хувь согтолттой, “Тэнүүн Дэлгэр” ХХК-ийн “Daewoo” маркын 41-12 УНЗ улсын дугаартай автобусны жолооч 0.41 хувийн согтолттой байжээ.
Мөн “Эрдэм Транс” ХХК-ийн Daewoo маркийн 05-22 УНЧ улсын дугаартай автобусны жолооч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй хөдөлгөөнд оролцсоныг илрүүлсэн байна. Ийнхүү ганцхан удаагийн шалгалтаар автобусаар үйлчлүүлдэг иргэдийн амьдрах баталгаа үгүй байгааг албаныхан нотолчихлоо.
/Монголын мэдээ/
URL: