Крис Браун хоёр жил хоригдохоор болов

Дуучин, бүжигчин Крис Браун өнгөрсөн 14-ний өдөр цагдаагийн газрын хаалга татсан байна. Тэрбээр цагдаагийнханд баригдах үедээ хар тамхи хэрэглэсэн байжээ. Гэрчүүд “Браун хөл дээрээ ч тогтож чадахгүй байхдаа замын хөдөлгөөнд оролцож бусдын биед хохирол учруулж, эд хөрөнгийг нь эвдэж танхайраад цагдаагийнханд баригдаж явсан”  гэж “TMZ” агентлагт ярьцгаажээ.

Лос-Анжелос хотын цагдаагийн албанаас “Ассошэйтэд Пресст” агентлагт өгсөн мэдээлэлд “Батлан даалтгүйгээр тэнсэн харгалзах ял эдэлж байсан тэрбээр Малибу дахь нөхөн сэргээх төвийн дотоод журмыг зөрчиж, хэл ам үүсгэсэн улмаас өнгөрсөн сар саатуулагдаад байсан ч дахин танхайн хэрэг үйлдсэн тул шүүхээс хоёр жилийн ял ногдуулсан. Дуучны гэр бүлийнхэн давж заалдахаа мэдэгдсэн” хэмээсэн байна.

Уур хилэндээ автаж, өнгөрсөн оны аравдугаар сард бусдын биед хүч хэрэглэсэн тул холбогдох шүүхээс уураа барьж сурах эмчилгээнд явуулах шийдвэрийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан. 25 настай дуучин нөхөн сэргээх төвөөс гарахдаа машины цонхоор чулуу нүүлгэж, найз охин загвар өмсөгч Куруччи Транаа олны өмнө алдагдсан аж. Шүүхээс дуучинд 90 хоногийн турш нийтийн ажилд оролцох шийдвэр гаргаад удаагүй байхад дахин танхайрч хоёр жил шоронд хоригдохоор боллоо. Крис Браун 2009 онд өмнөх найз охин Рианнагаа зодож танхайрсаны дараагаас цагдаа шүүхийн хаалга байнга татах болсон юм. Тэрбээр сүүлийн хоёр жилийн турш уран бүтээл хийгээгүй бөгөөд саяхан “Hi records” Браунтай байгуулсан гэрээгээ цуцалсанаа мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих