Энхийг сахиулагчдын гэр бүлд зориулсан тасаг нээнэ
Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн цэргийн эмнэлгийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр өгсөн үүрэг чиглэлийн дагуу БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга, хурандаа Л.Зориг тэргүүтэй цэргийн эмнэлгийн удирдлагыг хүлээн авч, уулзаж, зохих үүрэг даалгавар өглөө
БХХСАХНЭ нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, Хууль сахиулах алба хаагчид болон тэдний ар гэр, ахмад дайчид, тэтгэвэр чөлөөнд гарсан ахмадуудад эмнэлгийн нарийн мэргэжлийн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн, Улаанбаатар хотын хэмжээнд хүйтэн зэвсгийн, улсын хэмжээнд хордлогын яаралтай болон халуун зэвсгээс үүссэн гэмтлийн, түүнчлэн Баянзүрх, Налайх дүүргийн иргэдэд мэс заслын болон төлөвлөгөөт тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг өргөн хүрээнд, ачаалал өндөртэй ажилладаг байгууллага билээ. Энэхүү цэргийн эмнэлгийг орчин үеийн дэвшилтэт техник, технологиор тоноглогдсон, чанартай эмчилгээ үйлчилгээ бүхий монголдоо тэргүүлэгч эмнэлэг болгохын төлөө шаргуу ажиллах шаардлагатайг удирдлагууд онцоллоо.
URL: