Орон нутгийн хөгжлийг хойш татаж буй Эдийн засгийн бодлогын талаар мэдээлэл хийнэ

09:30-17:00 цагт  “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулах үндэсний семенар-2014″ БОНХЯ-ны Хаан танхимд болно. Семинарыг БОНХ-ийн Дэд сайд Б.Тулга удирдана.

 

09:30 цагаас Их Британийн нэрт монголч эрдэмтэн Чарьлз Баудений мэндэлсний 90 насны ойд зориулан “Монгол судлалын шинэ чиг хандлага II” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн дугуй танхимд зохион явуулна. Хурлаар Монгол, Америк, Герман, Польш, Япон, БНХАУ, Унгар зэрэг улсын 20 гаруй эрдэмтэд Монголын түүх, соёл, нийгэм, хэл бичиг, утга зохиол зэрэг чиглэлээр илтгэл хэлэлцүүлнэ.

 

10.30 цагаас Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд  “Эх хэл-Утга зохиол” өдөрлөг болно.

 

10:30 цагаас Ирээдүй цогцолбор сургууль дээр эцэг эхийн нэг өдөр-Скаутын бүлгийн цуглаан болно.

 

11:00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын харьцуулалт, хэмжилт, өөрчлөлт, хөдөлгөөн, орон нутгийн хөгжлийг хойш татаж буй гол хүчин зүйлсийн талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс мэдээлэл хийнэ.

 

11:00 цагаас 25-р телевизийн Монгол Ньюс мэдээллийн төвд “Дэлхийн усны өдөр”-ийн хүрээнд зохион байгуулагдах “Ус ба Эрчим хүч” сэдэвт хэвлэлийн бага хурал зохион байгуулагдна.

 

11:00 цагаас БШУ-ны сайдын ивээл дор хэрэгжүүлж буй “Сансар дахь бидний мөрөөдөл” төслийн нээлт Кэмпински зочид буудалд болно. Арга хэмжээний үеэр Монголын ЕБС-ийн хүүхдүүд өөрсдийн гараар бүтээсэн хиймэл дагуулаа хөөргөхөөр боллоо.

 

11:00 цагаас ССАЖЯаман дээр “ITB-2014″ аялал жуулчлалын үзэсгэлэн, Аялал жуулчлалын салбарын 60 жилийн ой, “Ай Ти Би Берлин-2015″-т түнш орноор оролцох талаар Аялал жуулчлалын холбооноос мэдээлэл хийнэ.

 

11:40 цагаас Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн шинэ байрны нээлт болно. Нээлтийн үйл ажиллагаанд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно.

 

12:00 цагаас “Ахмадууд- нийгмийн баялаг” өнөөгийн байдлаар монголд болж байгаа үйл явдлын асуудлаар Монголын Ахмадын Чөлөөт холбооноос МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлгэнэ.

 

13:00 цагаас нийслэлийн 33 дугаар сургууль, 13:30 цагаас М.Цэдэндоржийн нэрэмжит ерөнхий боловсролын 50 дугаар сургуулиудад жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тэмдэглэдэг Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан  МЗЭ-ийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдлээс сурагчид, багш нартай утга зохиол, яруу найргийн тухай ярилцаж, яруу найргийн чөлөөт уншлага зохион байгуулах гэж байна. Дэлхийн яруу найргийн өдрийг 1999 онд НҮБ-ын соёл шинжлэх ухааны байгуулага ЮНЕСКО-гийн 30 дахь чуулганаар санаачилж, тэр ондоо анх удаа Парис хотод тэмдэглэж байжээ. Энэ өдөр яруу найргийг театр, уран зураг, хөгжим, бүжиг гээд бусад урлагтай хослуулан сурталчлах ажил зохион байгуулдаг уламжлалтай. Орчин үеийн хүний оюун санааны хамгийн хурц асуудлыг яруу найраг хөндөж чаддаг гэж ЮНЕСКО онцлон тэмдэглэсэн байна.

 

14:00-17:00 цагт Стандартчилал, хэмжил зүйн газар, 108 тоот хурлын зааланд Монгол улсын Стандартчилал, хэмжилзүйн газар, Германы Стандартчиллын институт (DIN)-тэй хамтран “Зам тээврийн салбарын стандартчилал” сэдвийн дор Герман улсын стандартын тотолцоо, өнөөгийн байдал цаашдийн хандлагын талаар танилцуулах уулзалтыг зохион байгуулах гэж байна. Уг уулзалтад Германы стандартчиллын институтын барилга, иргэний байгууламжийн салбарын нарийн бичгийн дарга ноён Маттиас Вите, төслийн менежер ноён Лилиан Панек нар илтгэл тавина.

 

17:30 цагаас МЗХ-ны төвийн байрны Залуусын нээлттэй танхимд  “Залуу хүн” цуврал лекцийн 4 дэх удаагийн лекцийн зочноор Хүний нөөцийн академийн үүсгэн байгуулагч, НИТХ-н нарийн бичгийн дарга Б.Энхболдийн “Өөрчлөлтийн бэлэг” сэдвээр сонирхолтой ярилцлага болно.

 


URL:

Сэтгэгдэл бичих