“Номин” буруутай нь тогтоогдсон ч торгуулийн хэмжээг багасгуулж чадлаа

3-20-14“Номин” ХХК үйлчлүүлэгчиддээ нэг төгрөгийн хариулт өгдөггүй байсан нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль Өрсөлдөөний тухай хуулийг тус тус зөрчсөн учир ШӨХТГ-аас 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан билээ.

Харин “Номин” компани энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй ШӨХТГ-ыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн бөгөөд өнөөдөр шүүх хурал болж тус компанийг зөрчил гаргасан байна гэдгийг тогтоолоо. Гэхдээ торгуулийн хэмжээг багасгаж тогтоох шийдвэрийг шүүх гаргасан байна. Хэд болгож багасгах нь одоогоор тодорхойгүй байна.

Б.Уран

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих