БНАСАУ-ын Ардын Дээд Хурал болно
20-ны өдөр БНАСАУ-ын “Нодон Синмун сонин”-д, 12-нд тус улсын Ардын Дээд Хурлын Байнгын Хороо тогтоол гаргаж, 4-р сарын 9-нд Пхеньянд 13 дах сонгуулийн Ардын Дээд Хурлын анхны чуулган хийнэ гэж мэдэгдсэн байна. Албан мэдээнд, 4-р сарын 7-8-ны хооронд Ардын дээд хурлын төлөөлөгчдийг бүртгэнэ гэжээ.
3-р сарын 9-нд БНАСАУ-ын 13 дах сонгуулийн Ардын Дээд Хурлын төлөөлөгчдийн сонгууль хийж, 687 төлөөлөгч сонгосон байна. Уламжлал ёсоор, сонгуулийн дараа БНАСАУ 13 дах сонгуулийн Ардын Дээд Хурлын анхны чуулганаа хийж, ээлжит шинэ засгийн газар бүрэлдэн, энэ оны төсвөө хянаж хэлэлцдэг юм. Ардын Дээд Хурал бол БНАСАУ-ын дээд эрхт байгууллага бөгөөд 5 жил тутамд нэг удаа сонгууль хийдэг юм.
URL: