Мексикийн мафи шинэ гишүүндээ хүний зүрх идүүлж, элсүүлдэг

getМексикийн “Тамплиерууд одонгийн хөлөг баатрууд” нэртэй хар тамхины гэмт бүлэглэл шинэ гишүүн элсүүлэх үед үйлддэг зан үйлдээ хүний эд эрхтэнг ашигласан байж болзошгүй байна. Энэ талаар Мичоакан мужийн Аюулгүй байдал, цогц хөгжлийн асуудал эрхэлсэн түшмэл Альфредо Кастильо мэдээлжээ. “Бидэнд мөдлөгийн явцад гаргасан дүгнэлт байгаа бөгөөд гэмт этгээдүүд өөрсдийн зан үйлд хүний эд эрхтэн, тэр дундаа зүрх зэргийг бүлэглэлдээ шинээр элсч байгаа гишүүнд идүүлдэг байж” хэмээн тэрээр ярьсан байна.

Даваа гарагт Мексикийн Мичоакан мужийн Аюулгүй байдлын хүчин “хөлөг баатруудын” гэмт бүлэглэлийн толгойлогчдын нэг, хар тамхины томоохон худалдаачин Энрике Планкарте Солисийн үеэл Мануэль Планкартег хүний эд эрхтэн наймаалсан хэрэгт сэжиглэн саатуулсан байна. Түүнээс байцаалт авсны дараа хүний эд эрхтэнг худалдаалдаг биш харин дээрх зан үйлд ашигладаг болохыг тогтоосон хэмээн Кастильо ярьсан байна. Мичоакан нь “Хөлөг баатрууд”, “Мичоаканы гэр бүл”, “Синалоа картель”, “Халиско-Шинэ үе” зэрэг хар тамхины мафийнханы сөргөлдөөний талбар аж. Эндээс хөрш АНУ руу хар тамхины урсгал хөвөрдөг юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих