Худалч хүмүүсийг хэрхэн яаж таних вэ
Янз бүрийн зорилгоор хүмүүс худал хэлдэг. Зарим үед худал ярих нь тустай ч гэдэг. Гэхдээ л худал үг, яриа нь хүнийг төөрөгдүүлэх, буруу ойлголт төрүүлэх зэрэг сайнаасаа илүү муу үр дагавартай болох нь тодорхой.
Шинж тэмдэг нэг. Худал ярьсандаа зэмлүүлсэн хүмүүс үүнийгээ цайруулахын тулд бүх хүчээ дайчилдаг. Тэд бий болсон нөхцөл байдлыг яршигтай удаан, шаргуу хэлэлцэхэд бэлэн байдаг. Худал яригчид сэдвээсээ хазайж, түргэн өөрчлөхийг эрхэмлэдэг.
Учир нь баригдах аюул буйг мэдэрдэг.
Шинж тэмдэг хоёр. Нарийн ширийн детальд анхаар. Тодорхой баримт, дэлгэрэнгүй үйл явдлын талаар гацаж, будилан ярьж байгаа хүний ярианд бүү итгээрэй. Ерөөсөө тийм зүйл болоогүй байх магадлал өндөртэй.
Шинж тэмдэг гурав. Туршлага муутай худал яригчид аливааг дэндүү дэгсдүүлж ярьдаг. Ялангуяа гэмт хэргийн чанартай процессыг хүн ойлгохын аргагүй будилуулж ярих нь бий.
Шинж тэмдэг дөрөв. Үг яриандаа итгэл үнэмшил нэмэхийн тулд “Чамд л гэж хэлэхэд” “яг үнэнийг хэлвэл” гэх мэтчилэн үг хавчуулах дууртай. Ингэж ярьдаг хүмүүсээс сэрэмжил. Худал үгийг “үнэн” гэж мянга хэлвэл үнэн болдог гэсэн зарчмаар тэд ажилладаг. Үнэхээр бодит мэдээлэлд олон үгийн тайлбар хэрэггүй.
Шинж тэмдэг тав. Харилцагчийнхаа нүүр царайны хувирлыг ажигла. Авъяаслаг худалчийн нүүрэнд ч хүчилж ярьж байгаа нь мэдрэгддэг. Үүний сацуу хуруугаараа тогших, гараа савлах, үсээ илэх, дагзаа маажих зэрэг янз бүрийн хөдөлгөөн хийх дуртай. Худал ярьж буйгаа булзааруулахын тулд хамгийн түрүүн иймэрхүү хөдөлгөөн хийдэг.
URL: