Хэрэгтэй мэдээлэл орууллаа
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/189 дүгээр захирамжаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 6 сарын 24-нийг хүртэл 2 үе шаттайгаар зохион байгуулахаар болсон.
Татвар, төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг, хороодод нэг цэгийн үйлчилгээ байгуулсан бөгөөд дүүргийн татварын хэлтсүүд ажлын өдрүүдэд 08.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд ажиллана. Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн оношлогооны төвүүд ажлын өдрүүдэд 08.00-20.00 цаг, амралтын өдрүүдэд 09.00-19.00 цагийн хооронд ажиллах юм.
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 7011-0705, 1800-1288 утсаар авч болно
АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР,
АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ НЭГ ЦЭГИЙН
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ
Д/д | Дүүргүүд | Байршил | Хугацаа | |
1 | ЗТЯ-ны бүртгэл хяналтын газар | Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд | 2014.03.20-05.31 | |
2 | БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр | БГД-ийн 20 дугаар хороо Хөсөг трейд ХХК-ийн хашаанд | 2014.03.20-05.31 | |
3 | БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр | БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд | 2014.03.20-05.31 | |
4 | СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр | СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд | 2014.03.20-05.31 | |
5 | Хан-Уул дүүргийн татварын хэлтэс | ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр | 2014.03.20-05.31 | |
6 | Баянгол дүүргийн татварын хэлтэс | БГД-ийн 1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/ | 2014.03.20-05.31 | |
7 | Баянзүрх дүүргийн татварын хэлтэс | БЗД-ийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн байранд | 2014.03.20-05.31 | |
8 | Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс | СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн төв лабораторийн ард Татварын хэлтсийн байранд | 2014.03.20-05.31 | |
9 | Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс | ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим” | 2014.03.20-05.31 | |
10 | Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс | ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд | 2014.03.20-05.31 | |
11 | Налайх дүүргийн татварын хэлтэс | Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд | 2014.03.20-05.31 | |
12 | Багануур дүүргийн татварын хэлтэс | Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд | 2014.03.20-05.31 | |
13 | Багахангай дүүргийн татварын хэлтэс | Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд | 2014.03.20-05.31 | |
URL: