Тамга тэмдэгээ авч зугтдаг моод үргэлжилсээр
Удаан хугацаанд хэл амны бай болж байсан Гэмтлийн эмнэлгийн асуудал нэг тийш болж, Төрийн албаны зөвлөл болон холбогдох ажлын хэсгийнхэн хуралдаж ГССҮТ-ийн захирлаар А.Мөнхтайваныг томилох шийдвэр гаргасан байна.
Тиймээс Эрүүл мэндийн сайд Н.Удвал тушаал гаргаж ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд яг одоо А.Мөнхтайван ажлаа хүлээж авахаар ГССҮТ-д очоод байна гэсэн мэдээлэл бий. Гэтэл өнөө манай дарга нарын өнөө зөөлөн суудлаасаа ховхрох дургүй байдал ч Ц.Энхбаяр даргын орлон гүйцэтгэгчийг тойрсонгүй бололтой. Тэрээр тамга, тэмдэгээ хүлээлгэж өгөхгүйгээр алга болсон гэж тус эмнэлгийн эмч, ажилчид мэдээлжээ. Сүүлийн үед даргын алба өгөх болохоор л тамга тэмдгээ аваад зугтаадаг моод гэж хэлмээр зүйлс нийгмийн бүхий л салбарт байсаар. Өнөө “Хааны алба халаатай” гэдэг үг ч тэдэнд бол хол сонсогддог бололтой юм байна.
Ч.Мөнхбат
URL: