Аймар “авдартай” агаа нар согтуу айн
Амьдрал автобусны цонхоо аймар хэцүү харагддаг гэдэг үнэн. Нийтийн тээвэр нэг том асуудал нийслэлийнхэний толгойн өвчин болоод дасчихсан. Нугас тасалчих шахам давхиж, давхардаж унатал огцом тооромслох том оврын автобусны жолооч, кондукторуудад үйлчилгээний соёл гээч зүйл “түй” ч байхгүй.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт жилээс жилд нэмэгдэж 2013 онд л гэхэд том оврын автобусын жолооч нартай холбоотой 593 зам тээврийн осол гаргаснаас 4 хүн нас барж, 391 хүн гэмтсэн гэсэн тоо баримт байна.
Зөвхөн он гарсанаас хойшхи гурван сар хүрэхгүй хугацаанд нийтийн тээврийн жолооч нар хүн гэмтээсэн осол 52, эд материалын хохиролтой осол 17 гаргажээ.
Харин өчигдөр Баянгол дүүргийн замын цагдаагийн тасгаас 06.00 – 08.00 цагийн хооронд Баянгол дүүргийн нутаг Эрчим хүчний гудамжинд том оврын нийтийн тээврийн автобуснуудын жолооч нарыг шалгалт явуулахад “Мяралзаа” ХХК-ийн “Hyundai Aero city” 540 маркын, 22-96 УНП улсын дугаартай автобусны жолооч 0.55 хувь согтолттой, “Тэнүүн Огоо” ХХК-ийн “Hyundai Aero city” 540 маркын 43-79 УНС улсын дугаартай автобусны жолооч 0.30 хувь, “Эрдэм Транс” ХХК-ийн Daewoo маркын 06-72 УНС улсын дугаартай автобусны жолооч 0.23 хувь согтолттой, “Тэнүүн Дэлгэр” ХХК-ийн “Daewoo” маркын 41-12 УНЗ улсын дугаартай автобусны жолооч 0.41 хувийн согтолттой байлаа. Мөн “Эрдэм Транс” ХХК-ийн Daewoo маркын 05-22 УНЧ улсын дугаартай автобусны жолооч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй хөдөлгөөнд оролцсоныг илрүүлжээ.
URL: