Сталин ба Монголын түүхийн нэгэн баримтын талаар

Tom 3280x500Энэ гурван нехрийн уулзалтыйн дараа 1945.07.02 нд Москвад Зевлелт , хятадын хэлэлцээр болсон. Энэ vеэр 2 талын уулзалт яриа болж монголын асуудлыг хенден ярьсан даа хоер тал . Уулзалтад хятадын талаас Гадаад хэргийн сайд Сун зывен орсон. Сталин эхлээд Крымийн гурван улсын бага хурал дээр алс дорнодын асуудлаар гурван гvрний тохирсон тохирооны талаар юу мэдэж байгааг нь асуусан. Сун тохиролцооны бvх зvйлийг хэлэлцэх хvсэлтэй байгаагаа хэлээд харин БНМАУ-ын тухайд енеедертее шийдэх бололцоогvй, асуудлыг нээлттэй vлдээх шаардлагатай гэж хэлсэн байдаг даа. Хариуд нь Сталины хэлсэн vг енеегийн бидний тусгаар байх нехцелийг бий болгосон юм даа.

Тэр еерийн улсын эрх ашгийг ер нуугаагvй ,тийм ч учраас судлаачид 1990 оныг хvртэл ЗХУ-ын дагуул орон гэж Монголыг нэрлэдэг болсон учиртай юм шдээ. Сталин- гадаад монгол нь газарзvйн онцлог байршилтай учраас япончууд алс дорнод дахь ЗХУ-ын байр суурийг хэзээ ч ганхуулж болно гээд …япон улс бууж егехеес аргагvйдсэн болохоос мехеегvй, япончууд хvчтэй vндэстэн гэдгийг тvvх харуулж байна. …Версалийн гэрээний дараа Герман улс дахин ендийхгvй гэж бvгд бодож байсан, гэтэл ердее 15-17 жил енгерехед Герман хvчин чадлаа сэргээж чадсан. Одоо японыг сехрvvллээ гэхэд хэсэг хугацааны дараа германы хийснийг давтаж денгене. Гадаад монголын нутаг дэвсгэрийг еерийн цэргийн хvчээр хамгаалах нь ЗХУ-д хэрэгтэй. … Vvнээс гадна БНМАУ хятадын бvрэлдэхvvнд орохыг хvсэхгvй байгаа. Монголчууд бие даан оршин тогтнох vндэсний тусгаар тогтнолтой байх хvсэл эрмэлзлэлтэй… Гадаад монголыг таслах нь хятадад ашигтай хэрэв ингэхгvй бол гадаад монгол нь монголчуудыг нэгтгэх хvчин зvйл болох учир хятадад ашиггуй . … Гэсэн юм даа . Дараа нь хэд хэдэн удаа уулзсан . Энэ тухай бичнээ. …


Энэ хvн негее Сун Зывен гэгч. 1945.07.11 (монголын ардын хувьсгалын ойн баярын едер) -нд Сталин Сун Зывен нарын 5 дахь удаагийн уулзалт болжээ. Зевлелтийн талаас Молотов, Лозовский ,Петров, Павлов нар хятадын талаас Гадаад хэргийн дэд сайд Ху Шизе, элчин Фу Бинчан, Зян Зинго нар оролцжээ. Монголын тусгаар тогтнолын талаар их ширvvн яриа энэ едер болжээ. Маршааш нь буюу 6 дахь уулзалт дээр Сун Сталинд ” Чан Кайшигээс цахилгаан утас авсан. Хятадын тал Гадаад Монголын талаархи зевлелтийн саналыг хvлээн зевшеерч байна” гэж хэлсэн байна. Яагаад ч юм 7сарын 11.12 таарсан.

Тэхлээр зевхен 1921 оны 7.11 ний едер гэдэгтээ ч бас биш байгаа биз. Давхцал талаас нь харвал. 7.11 ний уулзалт дээр Сталин Сунд Хятадын тал БНМАУ-ыг хулээн зевшеерехгуй байлаа ч шинээр буй болсон нехцел байдлын улмаас ийм алхам хийх шаардлагатай гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй хэмээн тулгаад ” хятадын засгийн газар гадаад монголын тусгаар тогтнолыг “эсэргvvцэхгvй ” гэсэн томъёоллыг ” хvлээн зевшеерне” гэсэн томьёоллоор солихыг шаардсан юм. Энэ яриан дээр 1945.10.20 нд болсон монголын ард тvмний тусгаар тогтнолын телеех санал асуулгын тухай хендсен юм. Сун та нар ингээд шийдэж байгаа юм чинь санал асуулгаар яах юм гэхэд Сталин, Молотов нар санал асуулга явуулах замаар тусгаар тогтнох гэсэн монголын ард тvмний эрмэлзлэлийг шалгах юм хэмээн хэлсэн байдаг. Энэ бол улс терийн заль л даа. Мен энэ яриан дээр “одоогийн хилээр ” хил тогтоох тухай мен хендсен бегеед хятадын тал хятад газрын зургийн дагуу хил тогтооно гэсэн байр суурьтай байсан нь няцаагдсан юм. Сталин хилийн талаар одоо огт хендеед хэрэггуй гэсэн байр суурьтай байсан нь хожмын vйл явцаар ил болсон доо.

Түүхч, доктор Д. Өлзийбаатар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих