“Галуутын ганц арслан”-д Улсын заан цол нөхөн олголоо

20140320094129Монголын үндэсний бөхийн холбооныхон өнгөрсөн баасан гаригт хуралдаж 1933 онд Ардын хувьсгалын 12 жилийн ойн наадамд улсын начин Б.Балдан-Очироор зургаа давж шөвгөрсөн Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат, олноо “Галуутын ганц арслан” хэмээх Намсрайн Чойжамцад улсын заан цолыг нөхөн олголоо.

Улсын заан Н.Чойжамц идэр залуудаа Дорнод аймгийн баяр наадамд хоёр түрүү авч, Хэнтий аймагтаа нэг удаа үзүүрлэж байжээ. Тэрээр 1905 онд төрж 1979 онд насан эцэслэсэн юм. Н.Чойжамц зааны цолны батламжийг тус аймгаас төрж гарсан дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын харцага Э.Оюунболд нар МҮБХ-оос гардан авлаа.

Харин зааны цолны үнэмлэх, тэмдэг хараахан гараагүй байгаа аж. Учир нь ирэх долоо хоногт Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа энэхүү үнэмлэх, тэмдгийг албан ёсоор гардуулах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих