Хам­гийн их аз жар­гал­тай хүмүүс Фижи арал дээр амь­дардаг

 Aerial views, Manta Ray Island resort, Yasawa islands. Fiji Islands.

Их Британийн судалгааны төв “New Economic Foundatiaon”-аас “Бүх дэлхийн аз жаргалын индекс 2012″ судалгааны үр дүнг танил­цуул­жээ. 2006 оноос гаргаж эхэл­сэн энэхүү үзүү­лэл­тээр дэлхийн улс орнуудыг ард иргэдээ аз жар­гал­тай амьд­руулж чадаж байгаа эсэх, дун­даж наслалт болон экологийн байдлыг нь харгалзан дүгнэж эрэм­бэл­дэг билээ.

Уг судалгаанд 151 орныг хам­руулс­наас Найрамдах Коста Рика улс байгалийн баялгаа яг хэ­рэгцээгээрээ ашигладаг, хүн амынх нь дундаж наслалт 77.4, ард түмэн нь сэтгэл хангалуун амьдардаг гэсэн үзүүлэлтээр буюу 64.036 оноогоор 2012 оны хамгийн аз жаргалтай ор­ноор шалгарсан байдаг байна. Тус улсын нийт нутгийн 25 ху­вийг хамгаа­лал­танд авсан нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт гэнэ.

Харин хам­гийн их аз жар­гал­тай хүмүүс Фижи арал дээр амь­дардаг гэсэн судалгаа гарсан байдаг байна. Тэд­ний 85 хувь аз жаргалтай хэмээн ха­риулсан байна. Үүний да­раа­гаар Нигери оржээ. Иргэ­дийнх нь 84 хувь аз жаргалтай хэмээжээ. Энэ орны араас Нидер­ланд, Швей­царь, Колумби, Финлян­д, Герман, Ис­ланд, Дани орнууд бичигджээ.


URL:

Сэтгэгдэл бичих