Өтгөн утаагаар угаартуулсан 100 тэрбум минь баяртай!
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны мэдээлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах 4-5 чиглэлийн арга хэмжээнд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж. Энэ хүрээнд иргэдэд 68 тэрбум төгрөгөөр сайжруулсан зуух тараасан бол гэрийн дулаалгад зориулж 12 тэрбум төгрөг, цахилгааны хөнгөлөлтөд 3.5 тэрбум төгрөг, уурын зуухыг сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Цахилгааны хөнгөлөлтөд нийт 60 мянган айл өрх хамрагджээ. Зарцуулсан мөнгөн хөрөнгийн дийлэнх хувийг буюу 80 тэрбум төгрөгийг “Цэвэр агаар сан”-аас санхүүжүүлж, Засгийн газраас 70 тэрбум төгрөг, “Мянганы сорилтын сан”-аас 50 тэрбум төгрөг олгосон байна.
Эдгээрийн үр дүнд өнгөрсөн 2013 оны нэгдүгээр сард агаарын бохирдол сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа буурсан гэж байна. Мөн өнгөрсөн оны 12 дугаар сард агаар дахь бохирдол өмнөх хоёр жилээс 15 хувиар бага байсныг Нийслэлийн агаарын чанарын албанаас тооцсон юм байх.
С.Санчир
URL: