Израйлиуд НҮБ-д саад хийсээр

israel-palestine_flagsНҮБ-аас Газын зурваст 110 сая ам.долларын санхүүжилт бүхий хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа ч Израйль саад хийсээр байна. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Жеффри Фелтман мэдэгджээ. “Хэдийгээр өмнө нь хэлэлцэн тохиролцсон ч 14 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж байсан 15 төсөл зогслоо. Цаана нь 96 сая ам.долларын үнэ бүхий 42 төслийг хэрэгжүүлэх зөвшөөрлийг Израйлийн тал өгөхгүй байна” гэж тэрбээр НҮБын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр хэлжээ.

Ж.Фелтман  мөн  Израйль,   Палестины  тал энэ сарын 11-13-ны өдрүүдэд харилцан пуужин харвасан нь сөргөлдөгч талуудыг ширүүн мөргөлдөөнд татагдан орох аюултай байдал үүсгэснийг анхааруулсан байна. “Өнгөрсөн долоо хоногт болсон энэ явдал бүс нутагт тогтворгүй байдал бий болгосон. Бид энх тайван тогтоохын төлөө хамтран ажиллах зайлшгүй шаардлагатайг энэ буудалцаан харууллаа” гэж тэмдэглэжээ.

2013 оны байдлаар Газын зурваст ажилгүйдэл 38,5 хувьд хүрсэн бол энэ жилийн төсвийн зарлага орлогоосоо их хэмжээгээр давах төлөв гараад байгаа аж.

 

 

Өдрийн шуудан


URL:

Сэтгэгдэл бичих