УБ таун, Визард тауны оршин суугчид бохиртойгоо холилдож холбогдох албаныхан ажиллаж байна
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх УБ таун, Визард таунд мэргэжлийн бус ашиглагч байгууллага хариуцлагагүйг алдан бохир усны шугам, насос станцын ашиглалтад хүндрэлтэй байдал үүсгэжээ.
Улмаар дээрх газруудад бохир усны насос станц нь ажиллахгүй, шугам сүлжээ нь бөглөрсөн, худгууд таггүй зэрэг олон зөрчил илэрсэн байна. Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилчид шугам хоолойн бөглөөг гаргах, угааж цэвэрлэх, насос станцыг автомат горимд шилжүүлэх ажлыг хийж байгаа юм байна.
Тиймээс иргэдийн тав тухтай, эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс харьяалах нутаг дэвсгэртээ байгаа таггүй худгуудыг тагтай болгох арга хэмжээ авах, эрүүл мэндийн байгууллагатайгаа хамтран орчны газрын ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх, хүчин чадалд нь тохирсон насос сонгож, ашиглагч байгууллагатай хамтран суурилуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүргийг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас өгчээ.
Мөн , Визард ХХК-д насос станцын ажиллагааг автомат ажиллагааны горимд шилжүүлэх, шугамын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, гэмтэл доголдлыг хамтран тодорхойлох гэх мэт мэргэжил аргазүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг УСУГ-т үүрэгджээ.
URL: